Татварын эрх зүй Татварын эрх зүй хичээлийн хөтөлбөр Нэг. Хөтөлбөрийн үндэслэл Татварын эрх зүй хичээлийг судалснаар тухайн хичээлийн агуулгын ойлголт, Монгол Улсын Татварын тогтолцоо түүний төрөл, татварын хэмжээ хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар тодорхой хэмжээний мэдлэг, чадвар, дадал олгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг бичлээ. Хоёр. Хөтөлбөрийн зорилго Татварын эрх зүйн ойлголтыг, гадаадын улс орнууд дахь татварын эрх зүй ойлголттой харьцуулж, онолын шинжлэх ухаанч мэдлэгийг олгох, татварын эрх зүйн онолын мэдлэг дээрээ тулгуурлан татварын эрх зүйн харилцаатай холбоотой аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг эзэмшүүлэх. Гурав. Хөтөлбөрийн зорилт - Татварын тухай ойлголт, татварын бодлого зорилт, чиг үүргийг тодорхойлох - Албан татвар, түүний онцлогыг тодорхойлох - Төлбөр, хураамжийн онцлогийг тодорхойлох - Татварын зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг олгоход оршино. Дөрөв: Хичээлийн агуулга Лекцийн хичээлийн төлөвлөгөө Д/д Долоо хоног Сэдэв Цаг 1 I-II Татварын тухай ойлголт, татварын бодлого, зорилт, чиг үүрэг 2 2 III-IY Татварын эрх зүйн харилцаа, мөн чанар, түүний ойлголт, онцлог, харилцааны төрөл 4 3 Y Татварын эрх зүйн зарчим, эх сурвалж 2 4 YI Монгол Улсын татварын тогтолцоо, бодлого, дэглэм 2 5 YII-YII Албан татварын төрөл, түүний онцлог, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар 4 6 IX-X Онцгой албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, хүн амын орлогын албан татвар 4 7 XI-XII Татвар ногдуулалт, түүний арга, татварын хөнгөлөлт 2 8 XIII-XIY Төлбөр, түүний онцлог, газрын төлбөрийн тухай, ан агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих, зөвшөөрлийн хураамж, түүний онцлог. 2 9 XY-XYI Татварын хяналт, зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо 2 Нийт цаг 24 Семинарын хичээлийн төлөвлөгөө Д/д Долоо хоног Сэдэв Цаг 1 I-II Монгол Улсын Татварын бодлого, татварын чиг үүрэг 2 2 III-IY Татварын эрх зүйн харилцааны ерөнхий болон тусгай зарчим 2 3 Y Татварын эрх зүйн эх сурвалж 2 4 YI Шууд болон Шууд бус татвар, тэдгээрийн ойлголт, онцлог ач холбогдол 2 5 YII-YII Бодлого: Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар 2 6 IX-X Бодлого: Хүн амын орлогын албан татвар 2 7 XI-XII Бодлого: Онцгой албан татвар 2 8 XIII-XIY Бодлого: Татварын зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага 2 Нийт цаг 16 Тав. Лекцийн сэдвийн агуулга Сэдэв1. Татварын тухай ойлголт, татварын бодлого зорилт, чиг үүрэг Татварын тухай ойлголт, татвар нь төрийн төсөв, санг бүрдүүлэх үр ашиг бүхий арга хэрэгсэл болох нь. Татвар эдийн засгийн төдийгүй улс төрийн асуудал болох нь. Монгол Улсын Татварын бодлого, өөрчлөгдөх үндэслэл, чиг үүрэг, хууль тогтоомжийн онцлог, тэдгээрийн өөрчлөлтүүд. Түлхүүр үг: Татвар Төрийн төсөв Татварын бодлого Татварын хууль тогтоомж Хяналтын асуулт: Татвар гэж юуг хэлэх вэ? Татварын эрх зүйн ямар харилцааг зохицуулдаг вэ? Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 2. Татварын эрх зүйн харилцаа, мөн чанар, түүний ойлголт онцлог, харилцааны Татварын эрх зүйн тухай ойлголт, татварын эрх зүй нь санхүүгийн эрх зүйн салбар эрх зүй болох нь, тэдгээрийн хоорондын харилцан холбоо, бусад салбар эрх зүйгээс ялгаатай болох онцлог шинж, систем, татварын эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, императив болон диспозитив арга, Түлхүүр үг: Татварын эрх зүйн онцлог Татварын эрх зүйн зохицуулах зүйл Зохицуулалтын арга Императив болон диспозитив арга Хяналтын асуулт: Татварын эрх зүйн зарчим гэж юуг хэлэх вэ? Татварын эрх зүйн зохицуулалтын аргын онцлог Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 3. Татварын эрх зүйн зарчим, эх сурвалж Татварын эрх зүйн зарчим, түүний ойлголт, төрөл, татварын эрх зүйн эх сурвалж, төрөл, ангилал Түлхүүр үг: Татварын эрх зүйн зарчим Татварын эрх зүйн эх сурвалж Үндсэн хууль Бусад хууль Хуульчилсан акт Хяналтын асуулт: Татварын эрх зүйн зарчим гэж юуг хэлэх вэ? Татварын эрх зүйн зарчимын ангилалп Үндсэн хуульд татвартай холбоотой зохицуулалсан зохицуулалт Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 4. Монгол Улсын татварын тогтолцоо, бодлого, дэглэм Татварын тогтолцоо /албан татвар, хураамж, төлбөр/ түүний онцлог тодорхойлолт. Шууд ба шууд бус татвар, татварын бүтэц, бүрэлдэхүүн, орон нутгийн болон улсын татварын онцлог, татварын бааз суурь, орлогын албан татвар, хөрөнгийн татвар, хэрэглээний татвар, түүний төрөл, хувь хэмжээ,шалгалт, татварын хугацаа, төсөвт татвар төлөх, тайлагнах хугацаа Түлхүүр үг: Шууд ба шууд бус татвар Орлогын албан татвар Хөрөнгийн татвар Хэрэглээний татвар Татварын хугацаа Төсөвт татвар төлөх Хяналтын асуулт: Онцгой албан татварын эрх зүйн зохицуулалт Татварын тайлагнах хугацаа, хэээнээс эхэлдэг вэ? Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 5. Албан татварын төрөл, түүний онцлог. Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөгч субъект, татвар ногдох орлогын төрөл, ногдуулах орлогыг тодорхойлох арга, албан татварын хувь хэмжээ, чөлөөлөх үндэслэл, аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварыг төлөх, тайлагнах хугацаа, хүн амын орлогын албан татвар төлөгч / МУ-ын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн/, түр оршин суугч, байнга оршин суугч, оршин суугч бус этгээд, албан татвар ногдох орлого, түүнийг тодорхойлох, хүн амын орлогын албан татварын хувь хэмжээ, түүнээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл, төлөх, тайлагнах хугацаа Түлхүүр үг: Орлогын албан татвар Албан татварын хувь хэмжээ Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татвар Хүн амын орлогын албан татвар Албан татвараас чөлөөлөх Хяналтын асуулт: - Хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын эрх зүйн зохицуулалт - Татвараас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл. Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 6. Онцгой албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, хүн амын орлогын гаалийн албан татвар Онцгой албан татвар төлөгч субъект, татварт ногдох зүйл, татвар ногдуулах зүйлийг тодорхойлох арга, онцгой албан татварын хувь, түүнээс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл, албан татварыг төлөх, тайлагнах хугацаа. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын ойлголт, татвар төлөгч субъект, үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татварын төрөл, татвар тооцох үнэлгээ, Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээ, татвараас чөлөөлөгдөх, болон хөнгөлөх үндэслэл, албан татварыг төлөх, тайлагнах хугацаа. Гаалийн эрх зүйн харилцааны субъект, тарифын хязгаарлалттай бараа, тарифын бус хязгаарлалттай бараа, тусгай татвар, демпингийн эсрэг татвар, нөхөн төлөөсийн татвар, гаалийн тариф, ердийн хувь хэмжээ, нэн тааламжтай хувь хэмжээ, хөнгөлөлттэй хувь хэмжээ, импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргууд, гаалийн татвараас хөнгөлөгдөх болон чөлөөлөгдөх үндэслэл. Түлхүүр үг: Онцгой албан татвар Үл хөдлөх хөрөнгийн албан татвар Гаалийн эрх зүй Тарифын бус хязгаарлалт Демпингийн эсрэг татвар Хөнгөлөлттэй хувь хэмжээ Хяналтын асуулт: Онцгой албан татварын эрх зүйн зохицуулалт. Тарифын бус хязгаарлалт гэж юуг хэлэх вэ? Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг тодорхойл. Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 7. Татвар ногдуулалт, түүний арга, татварын хөнгөлөлт Татвар ногдуулалт, түүний арга, татварын хөнгөлөлт, түүний үндэслэл Түлхүүр үг: Татвар ногдуулалт Төлбөрийн хувь хэмжээ Татварын хөнгөлөлт Хяналтын асуулт: Татвар ногдуулах үндэслэл Ямар субьектэд татварын хөнгөлөлт эдэлдэг вэ Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 8. Төлбөр түүний онцлог, газрын төлбөрийн тухай, агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж, түүний онцлог Төлбөрийн ойлголт, газрын төлбөр төлөгч, төлбөр ногдуулах газар, газрын суурь үнэлгээ, түүнийг тогтоох зарчим, газрын төлбөр тооцох үзүүлэлтүүд, тэдгээрийг тодорхойлох, газрын төлбөрийн хувь хэмжээ, газрын төлбөрөөс чөлөөлөх, газрын төлбөр ногдуулах, газрын төлбөр төлөх, тайлагнах хугацаа. Агнуурын нөөц ашигласаны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж төлөгч субъект, төлбөр хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлүүд, төлбөр хураамж төлөх, тайлагнах хугацаа, төлбөрийг буцаан олгох. Түлхүүр үг: Төлбөр Газрын суурь үнэлгээ Төлбөрийн хувь хэмжээ Агнуурын нөөц ашигласаны төлбөТөлбөр, хураамжаас чөлөөлөх хөнгөлөх Хяналтын асуулт: Газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл Агнуурын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Сэдэв 10. Татварын хяналт, зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага Татварын зөрчлийн тухай ойлголт, татвараас зайлсхийх нөхцөлүүд, татварын захиргааны зөрчлийн үндсэн шинж, татварын зөрчилд хүлээлгэх захиргааны болон эрүүгийн хариуцлага, Түлхүүр үг: Хяналт Зөрчил Татварын зөрчил Татвараас зайлсхийх Захиргааны хариуцлага Эрүүгийн хариуцлага Хяналтын асуулт: - Татварын зөрчилд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндэслэлийг ол - Татварын зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлага. Арга барилын сонголт: Мэтгэлцэх Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах Харьцуулалт хийх арга Зургаа. Хяналтын асуултууд Татвар гэж юу вэ? Татварын эрх зүй ямар харилцааг зохицуулдаг вэ? Татварын эрх зүйн харилцааны онцлог Татварын эрх зүйн зарчим Иргэн татварын эрх зүйн харилцаанд субъект болох чадвар, чадамж Хуулийн этгээд татварын эрх зүйн харилцаанд субъект болох чадвар, чадамж Татварын эрх зүйн харилцааны объект, түүний онцлог Татварын эрх зүйн эх сурвалж Албан татвар, хураамж, төлбөр тэдгээрийн онцлог, ялгаа Улсын татвар, түүний хувь хэмжээг тогтоох субъект Орон нутгийн татвар түүний хувь хэмжээг тогтоох субъект Орлогын татвар, түүний төрөл Хөрөнгийн татвар, түүний төрөл Хэрэглээний татвар, түүний төрөл Татварын хувь хэмжээ, түүний шатлал Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татвар төлөгч субъект Татвар ногдох орлогын төрөл Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга Албан татварын хувь хэмжээ Албан татвараас чөлөөлөх үндэслэл Хүн амын орлогын албан татвар төлөгч субъект Татвар ногдох орлогын төрөл Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга Албан татварын хувь хэмжээ Албан татвараас чөлөөлөх үндэслэл Онцгой албан татвар төлөгч субъект Татвар ногдох орлогын төрөл Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга Албан татварын хувь хэмжээ Албан татвараас чөлөөлөх үндэслэл Гаалийн эрх зүйн харилцааны субъект Тарифын болон тарифын бус хязгаарлалтай бараа Тусгай татвар Демпингийн эсрэг татвар Нөхөн төлөөсийн татвар Ердийн хувь хэмжээ Нэн тааламжтай хувь хэмжээ Хөнгөлөлттэй хувь хэмжээ Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргууд Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж төлөгч субъект Татвар ногдох орлогын төрөл Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга Албан татварын хувь хэмжээ Албан татвараас чөлөөлөх үндэслэл Агнуурын нөөц ашигласаны төлбөр, ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамж төлөгч субъект Татвар ногдох орлогын төрөл Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга Албан татварын хувь хэмжээ Албан татвараас чөлөөлөх үндэслэл Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр төлөгч субъект Татвар ногдох орлогын төрөл Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга Албан татвараас хувь хэмжээ Албан татвараас чөлөөлөх үндэслэл Ус рашаан ашигласны төлбөр төлөгч субъект Татвар ногдох орлогын төрөл Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга Албан татвараас чөлөөлөх үндэслэл Хураамж түүний онцлог Татварын зөрчилд хүлээлгэх эрүүгийн хариуцлага Татварын зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлага Долоо. Арга барилын сонголт KWL INSERT Хосоороо суралцах RAFT Булангийн Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх Орчны судалгаа Шооны арга зэрэг болно. Найм. Сургалтын хэрэглэгдэхүүн LCD projector Техник хэрэгсэл CD Видио Файл Монгол Улсын хууль тогтоомжийн цахим сан, программ хангамж Ном, сурах бичиг С.Баатар, Я.Пүрвээ, Б.Ганхүлэг Татварын онол, арга зүйн зарим асуудлууд УБ 1997 Монгол Улсын Татварын ерөнхий хууль УБ, 1993 Д.Алтанзаяа Татварын онол, бүртгэл УБ, 1995 I, II, III Хөдөлмөр, нийгмийн даатгал, татвар гааль 400 асуулт хариулт УБ, 1998 Зах зээлийн харилцааны нөхцөл дэх санхүү, Монголын зээлийн бодлогын асуудал сэдэвт онол практикийн бага хурал УБ, 1992 Монгол Улсын Төсвийн орлогын хураангуй УБ, 1994 Татварын тогтолцоо I, II УБ, 2002 Татварын тогтолцоог боловсронгуй болгох асуудал, сургалтын цуврал материал УБ, 1994 Монгол Улсын Татварын ерөнхий хууль УБ, 1992 Монгол Улсын Хүн амын орлогын албан татварын хууль УБ, 1992 Монгол Улсын Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хууль УБ, 1992 Монгол Улсын Онцгой албан татварын хууль УБ, 1993 Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль УБ, 1992 Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний орлогын албан татвар УБ, 1993 Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай УБ, 1992 Монгол Улсын Татварын ноогдуулалт, төлөлтөнд хяналт тавих, татвар хураах тухай УБ, 1996 Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 167 дугаар тогтоол Монгол Улсын Гаалийн тарифын хууль УБ, 1996 О.Чулуунцэцэг Олон улсын татварын эрх зүйн зохицуулалт УБ, 2003 Ж. Жавзандулам Монгол Улсын Татварын эрх зүй УБ, 2002 Ж. Жавзандулам Монгол Улсын Татварын эрх зүй УБ, 2005 М.Гомбосүрэн, Ц.Мишигдорж Татварын зөрчлийг шийдвэрлэх нь УБ, 2001 Б.Гадаад хэлээр: А.Н Козырин Налоговое право зарубежных стран о вопросах теорий и практики 1993г А.Гуреев Налоговое право 1995 г Д.Стаун Финансовый анализ 1993 г К.Н.Рассказов Налогообложения банков 1993 г Ес. Сургалтын үйл ажиллагаа ба арга зүй Мэтгэлцэх Үзэл бодлоо уралдуулах Эвлүүлгийн Бүлэг KWL Бод , хамтар , хуваалцах Хосоороо суралцах Булангийн арга Шооны Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх Марафон бичлэгийн Маргаантай асуудлаар хэлэлцүүлэг явуулах Байр сууриа илэрхийлэх зэрэг арга болно. Арав: Үнэлгээ, дүгнэлт Үнэлгээний зорилго: Татварын эрх зүй хичээлийн агуулгыг эзэмшсэн мэдлэгийн түвшин, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, татварын эрх зүйн харилцаанаас үүсэх аливаа маргаанд эрх зүйн үүднээс хандах хандлагыг бодитойгоор үнэлэхэд оршино. Үнэлгээ нь хичээлийн агуулгыг стандартын түвшинд эзэмшиж, зорилготоо хэр зэрэг хүрснийг үнэлэхэд чиглэгдэнэ. Багш үнэлгээний дүнг дараахь зорилгоор ашиглана. - Давтан судлах шаардлагатай эсэх - Сурч боловсрох эрмэлзлийг идэвхижүүлэх - Сургалтын үр дүнд хүрэх явцад оюутны мэдлэг, чадвар, ямартүвшинд байгааг тодорхойлох - Багш өөрийгөө үнэлэх гэх мэт Үнэлгээний шалгуур: 1. Мэдлэгийг үнэлэх: Тодорхой асуултанд онолын үндэстэй хариулж чадаж байгаа, мэдлэгээ бусдад, тайлбарлан, таниулж, тухайн ухагдахуун, нэр томьёоны тодорхойлолт гаргах, үндсэн ба үндсэн бус, гол ба гол бусыг ялган, харьцуулалт хийх, хамаарлын зүй тогтлыг тайлбарлах арга зүйг эзэмшсэн эсэх, 2.Чадварыг үнэлэх: Онолын мэдлэгтээ тулгуурлан үндэслэл, нотолгоо гаргах, бодлого бодох, схем, диаграм хийх, баримт бичиг боловсруулах, амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх, шинэ нөхцөлд хэрхэн ашиглаж байгаа Хандлагыг үнэлэх Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг хэрхэн илэрхийлж байгаа, бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж харж чадаж байгаа зэргийг харгалзан үнэлнэ. Стандарт үнэлгээ “А” үнэлгээ: Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг дээд зэргээр эзэмшсэн байна. Татварын эрх зүйн аливаа бодлогыг хууль зүйн үүднээс үндэслэгээ, нотолгоон дээр тулгуурлан, холбогдох хуулийн заалтыг зөв сонгон бодох, шийдвэр гаргах чадвар сайн. Эрх зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар сайн. Хичээлийн явцад багаар ажиллах, бусдыг төлөөлөх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж авах чадвар сайн. “В” үнэлгээ: Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг тодорхой түвшинд эзэмшсэн. Татварын эрх зүйн аливаа бодлогыг хууль зүйн үндэс нотолгоон дээр тулгуурлан, холбогдох хуулийн заалтыг зөв сонгон бодох, шийдвэр гаргах чадвар эзэмшсэн Эрх зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай Хичээлийн явцад багаар ажиллах, бусдыг төлөөлөх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж авах чадвартай “С” үнэлгээ: Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг дунд зэрэг эзэмшсэн Татварын эрх зүйн аливаа бодлогыг бодохдоо хууль зүйн үндэс нотолгоон дээр тулгуурлах чадваргүй, зөвхөн холбогдох хуулийн заалтыг зөв сонгон, шийдвэр гаргах чадвар эзэмшсэн Эрх зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар дунд Хичээлийн явцад багаар ажиллах, бусдыг төлөөлөх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж авах чадвар дунд “D” үнэлгээ: Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгын ихэнхийг муу эзэмшсэн. Татварын эрх зүйн аливаа бодлогыг бодохдоо хууль зүйн үндэслэл нотолгоон дээр тулгуурлах чадвар эзэмшээгүй, зөвхөн холбогдох хуулийн заалтыг сонгох чадвар эзэмшсэн Эрх зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар муу. Хичээлийн явцад багаар ажиллах, бусдыг төлөөлөх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж авах чадвар муу. “F” үнэлгээ: Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг эзэмшээгүй. Татварын эрх зүйн аливаа бодлогыг бодохдоо хууль зүйн үндэс нотолгоон дээр тулгуурлах болон холбогдох хуулийн зааалтыг сонгох чадваргүй. Эрх зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадваргүй. Хичээлийн явцад багаар ажиллах, бусдыг төлөөлөх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж авах чадваргүй. Тухайн хичээлийн агуулгыг тодорхой хугацаанд дахин судлах шаардлагатай