СЭДЭВ.1.1. ШШГЭЗҮЙН ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛ, ЗОХИЦУУЛАЛТЫН АРГА, ЗАРЧИМ, ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ (Лекц 4 цаг) Сэдвийн зорилго: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчмын талаар онолын мэдлэгтэй болсноор тухайн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах нийгмийн харилцааны онцлог, мөн чанарыг бусад бие даасан салбар эрх зүйтэй харьцуулах, адил төстэй болон ялгагдах онцлог шинжийг тодорхой болгон, Монгол улсын эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлоход оюутан бүр өөрийн үзэл баримтлалыг дэвшүүлэх чадвар эзэмшинэ. Сэдвийн агуулга: • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зохицуулах зүйл • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтын арга • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зарчмын тухай ойлголт, онцлог, ангилал • Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах зарчим • Ял эдлүүлэх ажиллагаанд баримтлах зарчим • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн үүсэл, хөгжилт, нийгмийн хөгжлийн үе шатууд дахь түүний мөн чанар • ШШГЭЗ-н ойлголт, түүний мөн чанар, шинж ,чиг үүрэг • ШШГЭЗ-н бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлог • Монгол улсын эрх зүйн тогтолцоонд ШШГЭЗ-н эзлэх байр суурь гүйцэтгэх үүрэг, ач холбогдол • ШШГЭЗ нь бусад салбар эрх зүйтэй холбоотой болох нь • ШШГЭЗ-н тогтолцооны ойлголт, ач холбогдол • ШШГЭЗ-н ерөнхий, тусгай анги, тусгай хэсгийн ойлголт, тэдгээрийн уялдаа холбоо Нэр томьёоны тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зохицуулах зүйл. Шүүхээс гаргасан болон баталгаажуулсан шийдвэрийг гүйцэтгэх явцад үүссэн нийгмийн өвөрмөц харилцааг хэлэх ба эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад үүсэн бий болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтын арга. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад үүссэн нийгмийн харилцааг зохицуулах зохицуулалтын арга хэрэгсэл бөгөөд сайн дураар (итгүүлэн үнэмшүүлэх) болон албадах аргыг хослуулан хэрэглэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. Шүүхээс гаргасан болон баталгаажуулсан бүхий л төрлийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны нөхцөл, журмыг тогтоосон хэм хэмжээний нийлбэр гэж ойлгоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зарчим. ШШГЭЗ-н хэм хэмжээнд тусгалаа олсон, нийгэм улс төрийн бодлогод тулгуурлан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлага болговол зохих үзэл баримтлал юм. ШШГЭЗ-н зарчим нь ерөнхий, салбар хоорондын, тусгай зарчим гэсэн төрөлтэй байна. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтнаас иргэний хэргийн шүүхээс гаргасан болон баталгаажуулсан шийдвэрийг хуулиар тогтоосон нөхцөл, журмын хүрээнд гүйцэтгэж буй олон талт, хоорондоо холбоо бүхий ажиллагаануудыг хамарсан ойлголт юм. Ял эдлүүлэх ажиллагаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан эрүүгийн ялыг хуулиар тогтоосон нөхцөл журам, хяналтын хүрээнд албадан гүйцэтгэж буй төрийн албадлагын үйл ажиллагааг хэлнэ. ШШГЭЗ-н тогтолцоо. ШШГЭЗ нь ерөнхий, тусгай анги, тусгай хэсгээс бүрдэх ба судлах зүйлээрээ хоорондоо ялгагдана. Сэдвийн тойм Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй нь өөрийн гэсэн тусгай шинжүүдтэй байдаг. Эдгээр шинжид 1. Нийгмийн өвөрмөц харилцааг зохицуулах, 2. Ял эдлэгсэд, хоригдогч, төлбөр төлөгчдийн эрх, эрх чөлөөг зөвхөн хууль тогтоомжид зааснаар хязгаарлах, 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сайн дураар буюу хэвийн байдлаар хэрэгжээгүй тохиолдолд төрийн албадлага хэрэглэх байдлууд хамаарагдана. Гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд оногдуулсан эрх зүйн хариуцлагын хэрэгжүүлэх явцад эрх зүйн өвөрмөц харилцаа үүсч, тэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана. Аливаа төрлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад үүссэн нийгмийн өвөрмөц харилцааг бүрдүүлж байгаа гол хэсэг бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны нөхцөл журам юм. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан төрөл бүрийн ялыг шүүх хэн нэгэн гэм буруутай этгээдэд оногдуулсан тохиолдолд чухам ямар нөхцөл журмыг баримтлан эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актуудад тусгасан байдаг. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй нь ял эдлүүлэх төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн болон ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөх нөхцөл, журам болон иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тогтоосон хэм хэмжээнээс бүрдэнэ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох төр, аж ахуй нэгж, байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцооны зорилго, хэлбэрийг тогтооно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйд хамаарагдах олон асуудлууд төр, эрх зүйн онол дээр тулгуурлан хөгждөг. ШШГЭЗ-н ойлголт, шинжлэх ухаан, түүхэн хөгжилт, эх сурвалж, зарчим, харилцаа, хэм хэмжээний ойлголтууд нь төр, эрхийн онолд тулгуурлагддаг боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад үүссэн нийгмийн харилцааг зохицуулахтай холбогдсон өөрийн өвөрмөц онцлогтой. ШШГЭЗ-н тогтолцоо буюу ерөнхий, тусгай ангийн олон асуудал эрүүгийн болон иргэний эрх зүйтэй харилцан холбоотойгоор хэрэгжин хөгжиж ирсэн уламжлалтай. ШШГЭЗ нь Иргэний эрх зүйтэй нилээд өргөн холбоотой байдаг. Иргэний хууль, ИХХШТХ-ийн заалт зөрчсөнтэй холбогдсон шийдвэрүүдийг шүүх гаргадаг ба түүний шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн албад, тэдгээрийн ажилтнууд биелүүлдэг байна. Энэ байдал нь 1. ШШГЭЗ, Иргэний эрх зүйн хоорондын заалт шууд утгаар, 2. Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд олон хэлбэрээр холбогддог болохыг харуулж байна. Иргэний эрх зүйн гэрээ, хэлцэл, өмчлөлийн болон өв залгамжлах эрх, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн эрхийн чадвар, чадамж зэргийг шийдвэр гүйцэтгэгч нар хэрхэн ойлгож хэрэгжүүлэх нь тэдний үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөх талтай. Ийм байдлаар дээр нэрлэсэн эрх зүй хоорондын холбоог дэлгэрүүлэн авч үзэж болно. Монгол Улсын Хөдөлмөрийн эрх зүйгээр зохицуулагддаг иргэдийн хөдөлмөрлөх,цалин хөлс авах эрх, ажил, амралтын цаг зэрэг нь ялтанд нэгэн адил хамаарагдах боловч ял эдэлж байгаатай нь холбогдон онцлог байдлаар хэрэгжинэ. Харин Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техникийн тухай ойлголт нь ялтны хөдөлмөрт бүрэн хэмжээгээр нэгэн адил хэрэгжинэ. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа ялтны хөдөлмөрийн нөхцөл нь Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжоор тодорхойлогдох боловч зарим онцлог бий. ЭБШЭЗ, ШШГЭЗ-н хоорондын харилцан хамаарлын гол илрэл нь: 1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны журмыг ЭБШЭЗ-гээр зохицуулдаг, 2. ШШГБ-ын тогтолцоонд хамаарах хорих ял эдлүүлэх байгууллага олон арван жилийн турш хэрэг бүртгэх ажиллагаа явуулж ирснээр тайлбарлагдана. Мөн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болох ба тэдгээрийг биелүүлэх (ЭБШТХ-ийн 328, 329 дүгээр зүйлүүд), ялтныг хугацааны өмнө ялаас чөлөөлөх түүнчлэн ял эдлүүлэх дэглэмийг бууруулах, чангатгах зэрэг (ЭБШТХ-ийн 334 дүгээр зүйл) асуудлыг шүүх шийдвэрлэх боловч уг асуудалд холбогдох албан тодорхойлолтыг хорих байгууллага гаргаж хүргүүлдэг байна. Түүнчлэн ялтныг өвчний учир ялаас хугацааны өмнө чөлөөлөхөд ЭБШЭЗ-н холбогдох хэм хэмжээг дагаж мөрдөнө. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЭРХ ЗҮЙ СЭДЭВ.1.3. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА (Лекц 2 цаг) Сэдвийн зорилго: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны ойлголт, түүний бүтцэд хамаарах субъект, объект, агуулгын талаар онол, практикын мэдлэгтэй болох улмаар энэ харилцааг бусад адил төрлийн харилцаанаас ялган зааглах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг хуульд зааснаар хэрэгжүүлэх чадвартай болно. Сэдвийн агуулга: - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны ойлголт, онцлог шинж - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны бүтэц - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцаа үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болох хууль зүйн факт - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны субъектын чадвар, чадамж, ангилал - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний чиг үүрэг - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх зүйн байдал, ангилал - Хорих ангийн албан хаагчийн эрх зүйн байдал - Шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх зүйн байдал: (төлбөр авагч, төлбөр төлөгч) - Ялтны эдлэх эрх, хүлээх үүрэг - Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн харилцаанд шүүх оролцох эрх зүйн зохицуулалт - Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь Прокурорын хяналт - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгч оролцох нь - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцох нь - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох нь - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрч оролцох нь - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох нь ҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЭРХ ЗҮЙ Нэр томьёоны тайлбар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцаа. Шүүхээс гаргасан болон баталгаажуулсан шийдвэрийг гүйцэтгэх явцад төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх гэм буруутай этгээд болон бусад этгээдийн хооронд үүссэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах нийгмийн өвөрмөц харилцааг хэлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны бүтэц. ШШГЭЗ-н харилцааны бүтэц нь нэр томьёоны хувьд бусад эрх зүйн харилцааны нэгэн адил субьект, эрх зүйн харилцааны агуулга, объектоос бүрдэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны субъект. ШШГЭЗүйн харилцааны субъект буюу оролцогчид гэдэг ойлголтод хуулиар тогтоосон эрх эдэлж, үүрэг хүлээсэн хуулийн этгээд, эрхийн чадамжтай иргэн хамаарна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны объект. ШШГЭЗ-н харилцаанд оролцогч субъектүүдээс бүх төрлийн ял эдлэх, эдлүүлэх, цагдан хорих явцад үйлчлэх хууль тогтоомжид заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдуулан бодитойгоор хийж буй үйлдэл (эс үйлдэл) нь уг харилцааны объект болдог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн харилцааны агуулга. ШШГЭЗ нь салбар эрх зүй болохын хувьд бусад эрх зүйн нэгэн адил өөрийн харилцааны агуулгатай байдаг. ШШГЭЗ-н харилцааны агуулга нь бүх төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд оролцогч субъектүүдийн бодит зан үйл, тэдэнд хуулиар олгогдсон эрх, үүргийн нэгдлийг илэрхийлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн, захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага мөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ. Хорих ангийн албан хаагч. Хорих байгууллагын албан хаагч нь 18 насанд хүрсэн, ял шийтгэлгүй, зохих мэргэжлийн сургалтад хамрагдсан Монгол Улсын иргэн байх ба хорих байгууллагад албан хаагч, хорих ангийн дарга ажиллана. Шийдвэр гүйцэтгэгч. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гардан хэрэгжүүлэгч юм. Шийдвэр гүйцэтгэгч ял шийтгэлгүй, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн Монгол Улсын иргэн байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч. Шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллах бөгөөд улсын байцаагчийн эрхтэй байна. Ерөнхий гүйцэтгэгч. Шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байх бөгөөд улсын байцаагчийн эрхтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд. Төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ. Төлбөр авагч. Төлбөр авагч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. Төлбөр төлөгч. Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. Эрх залгамжлагч. Талуудын аль нэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас гарсан (сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн) бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр эрх залгамжлагч оролцоно. Ялтан. Гэмт хэрэг үйлдэн шүүхийн таслан шийтгэх тогтоолын дагуу ял эдэлж байгаа этгээдийг хэлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь прокурорын хяналт. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар прокурор нь ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина. Төлөөлөгч. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл хуульд зааснаар, сайн дураар буюу гэрээгээр гэсэн хэлбэртэй төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно. Өмгөөлөгч. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын эрх ашгийг хуульд заасан журмын хүрээнд хамгаалж байгаа, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд юм. Гуравдагч этгээд. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно. Шинжээч. Тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжлийн байгууллага, эсхүл тухайн чиглэлээр мэргэжил эзэмшиж мэргэшсэн, уг хэргийн талаар хувийн болон албаны сонирхолгүй, эрх бүхий байгууллагаас томилогдсон этгээд байна. Орчуулагч. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэддэггүй, бол тухайн хэлний чиглэлээр орчуулагч авч болно. Хэлмэрч. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч хэлгүй, дүлий бол хэлмэрч авч болно. Хөндлөнгийн гэрч. Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн сонирхолгүй, түүнчлэн өөр хоорондоо болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл захирах захирагдах ёсны холбоогүй хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийн оролцоотой явуулна. Сэдвийн тойм Эрх зүйн харилцаа бодитойгоор оршин тогтноход нэг талаас тухайн нийгмийн харилцаанд үндэслэгдсэн бодит харилцаа өөрөө бий болсон байх, нөгөө талаас бодит харилцааг зохицуулдаг бие даасан эрх зүйн хэм хэмжээ батлагдан гарсан байх хоёр нөхцөл шаардагддаг байна. ШШГЭЗ-н харилцаа бол нийгмийн амьдралд оршин тогтнох олон харилцааны нэг өвөрмөц төрөл юм. Өвөрмөц гэдгийн учир бол энэ харилцаанд нэг талаас төр, түүнийг төлөөлсөн байгууллага, нөгөө талаас бүх төрлийн ял эдлэж байгаа ялтан, төлбөр төлөгч, төлбөр авагч, мөн түүнчлэн эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээд оролцдог байдлаар тайлбарлагдана. ШШГЭЗ-н харилцаа нь эрх зүйн харилцааны нийтлэг шинжийг агуулсан байдаг. Энэ нь : 1. Нийгмийн гишүүдийн хүсэл зорилгыг илэрхийлдэг; 2. Улс төрийн харилцааны нэг өвөрмөц төрөл болдог; 3. Зөвхөн эрх зүйн хэм хэмжээ үйлчилснээр үүсч бий болдог; 4. Субъектүүдийн хоорондох эрх, үүргийн нэгдлийг хангадаг; 5. Эрх зүйн харилцаа нь хэрэгжих явцдаа ухамсарлуулан итгүүлэх, төрийн албадлага хэрэглэх аргыг хослуулдаг байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан төрөл бүрийн ялыг эдлэх, эдлүүлэх явцад төр, түүнийг төлөөлсөн байгууллага, ял эдлэгсэд, тэдний хүрээлэлд багтах субъектүүдийн хооронд үүссэн нийгмийн өвөрмөц харилцааг ШШГЭЗ-н харилцаа гэнэ. ШШГЭЗ-н харилцааны бүтэц нь нэр томьёоны хувьд бусад эрх зүйн харилцааны нэгэн адил а) субъект, б) эрх зүйн харилцааны агуулга, в) мөн харилцааны объектоос бүрдэнэ. Хэдийгээр эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой байх боловч, агуулга нь бусад эрх зүйн харилцааны бүтцээс ялгаатай байдаг. Аливаа эрх зүйн харилцааны субъект буюу оролцогчид гэдэг ойлголтод хуулиар тогтоосон эрх эдэлж, үүрэг хүлээсэн хуулийн этгээд, эрхийн чадамжтай иргэд хамаарна. ШШГЭЗ нь салбар эрх зүй болохын хувьд бусад эрх зүйн нэгэн адил өөрийн харилцааны агуулгатай байдаг. ШШГЭЗ-н харилцааны агуулга нь бүх төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд оролцогч субъектүүдийн бодит зан үйл, тэдэнд хуулиар олгогдсон эрх, үүргийн нэгдлийг илэрхийлнэ. Мөн түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад талуудын эрх, үүргийн нэгдлээр энэ харилцааны агуулгыг илэрхийлж болно. Объект: ШШГЭЗ-н харилцаанд оролцогч субъектүүдээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон бүх төрлийн ял эдлэх, эдлүүлэх, цагдан хоригдох явцад үйлчлэх хууль тогтоомжид заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдуулан бодитойгоор хийж буй үйлдэл (эс үйлдэл) нь уг харилцааны объект болдог. СЭДЭВ.2.1. ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ АЛБАДАН ГҮЙЦЭТГЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ (Лекц-4 цаг) Сэдвийн зорилго: Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэл болсон гүйцэтгэх баримт бичиг түүнд тавигдах шаардлага, буцаах үндэслэл, журам, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ойлголт, үе шат, харьяалал, хугацаа, зардал, урамшуулал, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, гомдол гаргах зэрэг нийтлэг журмын талаар тодорхой мэдлэгтэй болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль ч үе шатанд холбогдох хэм хэмжээг зөв тодорхойлон хэрэглэх чадвартай болохын зэрэгцээ энэ ажиллагааны нийтлэг зохицуулалтыг удирдлага болгодог хандлага төлөвшинө. Сэдвийн агуулга: - Гүйцэтгэх баримт бичгийн тухай ойлголт, агуулга - Гүйцэтгэх баримт бичигт тавигдах нийтлэг болон тусгай шаардлага - Гүйцэтгэх баримт бичгийн төрөл - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай ойлголт, онцлог, үе шат - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, түүний эрх зүйн үр дагавар - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын тухай ойлголт, төрөл - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа, түүнийг тоолох журам - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын тухай ойлголт, онцлог, зардал тодорхойлох журам - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын тухай ойлголт, урамшууллыг хуваарилах, олгох журам - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай ойлголт, онцлог, үндэслэл, журам - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл, журам - Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах үндэслэл, журам - Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах үндэслэл, журам Нэр томьёоны тайлбар Гүйцэтгэх баримт бичиг. Шүүхээс гарсан болон шүүхээс баталгаажуулсан шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл болон түүний агуулгыг илэрхийлдэг, хуульд тавигдсан шаардлага хангасан, эрх зүйн үр дагаврыг агуулсан баримт бичгийг хэлнэ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно. Гүйцэтгэх баримт бичиг тодорхой бүрдэлтэй байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр. Иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг ойлгоно. Шүүгчийн захирамж. Зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаас гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамж, шийдвэрийг хамааруулан ойлгоно. Шүүхээс баталгаажуулсан шийдвэр. Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, эрх бүхий албан тушаалтны шийтгэвэр, цэргийн анги байгууллагын захирагч (дарга)-ийн тушаал зэргийг албадан гүйцэтгүүлэх талаар ИХШХШТ хуульд заасан журмын дагуу шүүгчийн захирамж гаргасан байхыг хэлнэ. Гүйцэтгэх баримт бичгийн агуулга. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгогдсон, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичиг. Гүйцэтгэх хуудас. Шүүхээс гарсан болон шүүхээр баталгаажуулсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан шүүгчийн захирамжийг үндэслэн эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг. Гүйцэтгэх хуудас нь төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллага (шийдвэр гүйцэтгэгч) тухайн ажиллагаанд оролцогч талууд болох төлбөр төлөгч, төлбөр авагч,гуравдагч этгээд болон бусад субъектын хооронд шүүхээс гаргасан болон шүүхээр баталгаажуулсан шийдвэр, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад бий болсон олон талт, хоорондоо холбоо бүхий ажиллагаануудыг хамарсан ойлголт юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат. Тухайн ажиллагааны эхлэл, явц, төгсгөлийг агуулсан ойлголт юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой бие даасан үе шатуудыг дамжин хэрэгжиж байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэвэл зохих (төлбөр төлөгчийн болон тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харьяаллаас хамаарсан) нутаг дэвсгэрийн харьяалал юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тодорхой цаг, хугацаанд явагдахыг ойлгоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаасшийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг ойлгоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал. Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна. Урамшууллын гэрээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс 0.5 -10 хүртэл хувиар гаргуулж, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар тохиролцсон гэрээ. Зардлын гэрээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг төлбөр авагчаас тухай бүр гаргуулж, шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэхээр тохиролцсон гэрээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх. Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл бий болсон тохиолдолд шүүгчийн захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаа үйл ажиллагааг ойлгоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох. Хуульд заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай шийдвэрийн хувийг хүргүүлснээр энэхүү ажиллагааг дуусгавар болсонд тооцно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах. Төлбөр авагч, төлбөр төлөгч, гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар эрх бүхий албан тушаалтан, шүүхэд хандаж байгаа үйл ажиллагаа юм. Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл хэсэгчлэн явагдсан бол ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж байгаа үйл ажиллагааг ойлгоно. Буцаасан гүйцэтгэх баримт бичгийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлж болно. Сэдвийн тойм Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх нийтлэг журам нь иргэн, хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэхгүй байхыг даалгасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүх үе шатанд хэрэгжиж байдгаараа онцлог юм. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх үндэс нь хуулиар тодорхойлогдсон гүйцэтгэх баримт бичиг байна. (Гүйцэтгэх баримт бичгийн бүрдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхой зааж өгсөн) Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч, төлбөр төлөгч гэсэн талууд оролцдог онцлогтой. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тодорхой үе шатуудыг дамжин хэрэгжинэ. (үүсгэх, бэлтгэх, гүйцэтгэх, гомдол гаргах, хянах, гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд энэрэнгүй байх, эдийн засгийн хувьд харилцан ашигтай байх, харилцан зөвшилцөж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зэрэг зарчим хэрэгжиж байдгаараа онцлог юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвхөн харьяалагдах тойргийн шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд хуулиар тусгайлан тогтоосон харъяалал байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эцсийн зорилго нь онцлог байдаг. (шүүхээс гарсан болон шүүхээс баталгаажуулсан шийдвэрийг албадан гүйцэтгэж, зөрчигдсөн эрх ашгийг бодит байдлаар сэргээнэ) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэрэглэгддэг албадах ажиллагааны тусгайлсан төрөлтэй. Энэхүү ажиллагааг хэрхэн тодорхойлох нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн Монголын эрх зүйн системд эзлэх байр сууриас шууд шалтгаална. Иймд энэхүү гарын авлагын нэгдүгээр сэдвээс энэ талаар уншиж судална уу? Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой үе шатуудыг дамжин хэрэгждэг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар, ямар үе шат байх талаар хуульд нэг бүрчлэн зааж тодорхойлоогүй боловч онолын судлаачид энэ асуудлыг судлан өөр өөрсдийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, ОХУ-ын Шийдвэр гүйцэтгэх эрх зүйн холбогдох ном, сурах бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, албадах ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлтгэх бэлтгэлийн, төлбөр төлөгчид албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох гэсэн үндсэн 5 үе шатыг дамжин хэрэгжиж байдаг гэсэн үзэл баримтлалд дийлэнх судлаачид санал нэгдэж байгаа талаар дурьджээ. Эдгээр үе шат бүрт шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд болон бусад оролцогчдын хэрэгжүүлэх бүрэн эрх, эрх, үүрэг, гаргах эрх зүйн баримт бичиг онцлогтой. Энэ асуудлыг дэлгэрүүлэн судалснаар оюутан бүр өөр өөрсдийн үзэл баримтлалыг дэвшүүлж хэлэлцүүлвэл зохино. Энэ сэдвийн хүрээнд гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл гэсэн ойлголтуудыг ялган зааглаж ойлговол зохино. Тухайлбал, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болно. Харин тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчээс гаргасан захирамж, түүний үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас зайлшгүй шаардлагатай. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг хамтад нь гүйцэтгэх баримт бичиг хэмээн ойлгоно. Гэтэл УДШ-ийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 43 дугаар тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлд заасан ”гүйцэтгэх баримт бичиг” гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187, 188 дугаар зүйлд заасан “гүйцэтгэх хуудас” гэж ойлгоно хэмээн тайлбарласан нь гүйцэтгэх баримт бичгийн ойлголт, агуулгыг бүрхэгдүүлж, хэт явцуу байдлаар авч үзжээ гэж дүгнэхэд хүргэж байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх баримт бичгийн төрөлд хамаарах гүйцэтгэх хуудсыг, гүйцэтгэх баримт бичигтэй адил байдлаар тайлбарласан нь үндэслэлтэй эсэхийг судлах шаардлагатай юм. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЭРХ ЗҮЙ Гүйцэтгэх баримт бичиг хуулийн шаардлага хангасан тохиолдолд ахлах гүйцэтгэгч түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгө битүүмжилсэн буюу хураасан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт зэргийг хавсаргасан байвал зохих талаар Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заажээ. Хөрөнгө битүүмжилсэн буюу хураасан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт гэдэгт шүүхээс гарах шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэх боломжийг хангахын тулд шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр эд хөрөнгийг бүгдийг буюу зарим хэсгийг битүүмжлэх, банкин дахь мөнгөн хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухайлбал, эд хөрөнгийг худалдах, бусдад шилжүүлэх, эд хөрөнгийн бусад үүрэг биелүүлэхийг хориглох талаар гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол, тэдгээрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан акт, тэмдэглэл болон бусад холбогдох бичгийн баримтууд хамаарах юм. Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагч, төлбөр төлөгчийн эрх, үүрэг хэрэгжих эрх зүйн үр дагавар бий болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал гэдэг нь шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэвэл зохих (төлбөр төлөгчийн болон тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харьяаллаас хамаарсан) нутаг дэвсгэрийн харьяалал юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг тодорхойлбол: Харин шийдвэр гүйцэтгэх явцад төлбөр төлөгчийн оршин суугаа (оршин байгаа) газрын хаяг өөрчлөгдсөн, эд хөрөнгө байхгүй бол шийдвэр гүйцэтгэгч нь энэ талаар тэмдэглэл үйлдэж ахлах шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагчид тус тус мэдэгдэнэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хугацаа • Төлбөр төлөгч иргэн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. • Төлбөр төлөгч хуулийн этгээд бол түүний ажил, хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. • Төлбөр төлөгчийн оршин суугаа (оршин байгаа) газар нь мэдэгдэхгүй бол түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. • Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэхээр хариуцагчид даалгасан шийдвэрийг уг үйл ажиллагааг гүйцэтгэх этгээдийн оршин суугаа (оршин байгаа) нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. • Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг төлбөр төлөгч, төлбөр авагчийн алины нь ч оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. • Өөр өөр газар оршин суугаа (оршин байгаа) хэд хэдэн төлбөр төлөгчид холбогдох шийдвэрийг төлбөр авагчийн саналаар төлбөр төлөгчдийн аль нэгний оршин суугаа (оршин байгаа) нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. • Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой шийдвэрийг төлбөр авагчийн оршин суугаа (оршин байгаа) газрын, эсхүл төлбөр төлөгчийн эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. Шийдвэр гүцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээж авснаас хойш ямар хугацаанд шийдвэрийг гүйцэтгэх талаарх хуулийн зохицуулалт хязгаарлагдмал тул албадах ажиллагааг хэрэгжүүлэх хугацааг шийдвэр гүйцэтгэгч өөрөө тогтоодог онцлогтой. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхой зардал гарна. Үүнд дараах зардал багтана: Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зардлыг хуваарилах ерөнхий бүдүүвч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардлыг хуваарилах нөхцөл: • Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулах зардал • Төлбөр төлөгч болон түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, илрүүлэх зардал • Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон, шинжээчийн ажлын хөлс • Илгээмж, шуудан, холбооны зардал • Шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагааны зардал • Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно. • Төлбөрийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэр хэмжээгээр төлбөр авагч, төлбөр төлөгч хуваан төлнө. • Гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэднээс хуваан гаргуулна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын тухай ойлголт, урамшууллыг хуваарилах, олгох журам Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулах, төлбөр төлөгчийн нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, илрүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон шинжээчийн ажлын хөлс, илгээмж, шуудан, холбооны болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлууд хамаарна. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно. Хүүхдийн тэтгэлэг авагч, амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр авагч, хөгжлийн бэрхшээлтэй төлбөр авагч, өндөр настай төлбөр авагчийг дээр дурьдсан зардлаас чөлөөлнө. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай гэрээ байгуулж зардлыг тухай бүр гаргуулна. Шүүхийн шийдвэрийг бодитойгоор бүрэн биелүүлсний дараа шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай ойлголт, онцлог Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх гэдэг нь хуульд заасан үндэслэл, нөхцөл бий болсон тохиолдолд шүүгчийн захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаа үйл ажиллагааг ойлгоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, хугацаагаар шүүгчийн захирамж болон шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тус тус түдгэлзүүлнэ. ЛАГА Дараах тохиолдолд дор дурьдсан хугацаагаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ. Үүнд: Дараах тохиолдолд дор дурьдсан хугацаагаар шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ. Үүнд: • Дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргасан бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл • Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гартал • Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гарсан бол түүнийг дахин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл • Гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах эд хөрөнгийн жагсаалтаас тухайн эд хөрөнгийг хасуулах тухай, эд хөрөнгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.4, 87.3-д заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарах хүртэл. • Төлбөр төлөгчийн хаягийг тодруулах буюу эрэн сурвалжилж байгаа бол хаягийг олж тогтоох хүртэл • Төлбөр төлөгчөөс хураасан эд хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан үед төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулах хүртэл • Эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл • Төлбөр гаргуулж болох эд хөрөнгө, эсхүл орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний эд хөрөнгө, эсхүл орлогыг албадан гаргах боломжгүй бол эд хөрөнгөтэй болтол • Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцлийг харгалзан өвлийн улиралд тодорхой хугацаагаар • Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон гүйцэтгэх баримт бичгийн талаар гомдол гаргасан нь үндэслэлтэй бол гомдлыг шийдвэрлэх хүртэл • Төлбөр төлөгч, эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч болон иргэний эрх зүйн чадамжгүй төлбөр төлөгчид асран хамгаалагчийг тус тус тогтоох хүртэл Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай төлбөр төлөгч, төлбөр авагч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бусад байгууллагад мэдэгдэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т заасан үндэслэл арилмагц төлбөр авагчийн буюу шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүгч захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл, журам Хуульд заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгчид энэ тухай мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцно. Дор дурьдсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцно. Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл хэсэгчлэн явагдсан бол ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж байгаа үйл ажиллагаа юм. • төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр • төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн • төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор • төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан буюу төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан үед тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй • төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэж явуулсан татан буулгах ажиллагаа дуусгавар болоход эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байгаа нь шүүхээр тогтоогдсон • гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсонд тооцогдсон. • Эд хөрөнгийг битүүмжлэх, жагсаалтаас хасах, чөлөөлүүлэхтэй холбоотой гомдол b. Захиргааны шийтгэвэр c. Арбитрын шийдвэр d. Бүгд буруу g. Нотлох баримтыг хамгаалах тухай шүүгчийн захирамжийг шүүхээс гүйцэтгэх баримт бичгийг дараах үндэслэлээр төлбөр авагчид буцаана. Үүнд: Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах журам Дээр дурьдсан үндэслэлээр төлбөрийг гаргуулах боломжгүй нь тогтоогдсон бол шийдвэр гүйцэтгэгч энэ тухай тэмдэглэл үйлдэж, гүйцэтгэх баримт бичиг болон бусад материалыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид ирүүлнэ. Гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэлтэй гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зохих ёсоор битүүмжилсэн, хураасан, худалдан борлуулсан эсэх, нуусан эд хөрөнгийг олж илрүүлэх талаар бүхий л арга хэмжээ авсан эсэхийг хянан үзэж тогтоол гаргана. Гүйцэтгэх баримт бичгийг дээр дурьдсан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно. албадан гүйцэтгэхээр явуулж байгаа үйл ажиллагааг ойлгоно. Хөдлөх эд хөрөнгийн үнэ хаялцуулсан дуудлага худалдаа. Төлбөр төлөгчийн хураагдсан хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуульд заасан журмын дагуу үнэ хаялцуулан худалдаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагааг ойлгоно. Эд хөрөнгийн мэдүүлэг. Төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй, хөрөнгөгүй нь тогтоогдсон, эсхүл байгаа хөрөнгө нь төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа, ирээдүйд бий болох хөрөнгийг тогтоох зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаараа буюу төлбөр авагчийн хүсэлтээр төлбөр төлөгчийн төлбөрийг гаргуулах зорилгоор хэрэгжүүлж байгаа албадах ажиллагааны төрөл юм. Өртэй этгээдийн бүртгэл. Энэ нь албадах ажиллагааны нэг төрөлд хамаарах бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлэг өгсөн байдал, эсхүл тогтоосон хугацаанд шалтгаангүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан зэргийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч түүнийг өртэй этгээдийн бүртгэлд бүртгэнэ. Сэдвийн тойм Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг албадан хэрэгжүүлэхэд бэлтгэх бэлтгэл ажиллагаа, түүний эрх зүйн үр дагавар Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг албадан хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гүйцэтгэгч дараахь албадах ажиллагааны төрлүүдээс сонгон ажиллагаа явуулж болно. Үүнд: Үзлэг хийх Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийнэ. Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг хийх ажиллагааг явуулахад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна. Энэхүү ажиллагааг явуулахад төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулна. Харин төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгөд үзлэг хийхдээ тэмдэглэл хөтөлнө. • төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах (цаашид “барьцаалах” гэх), хураах, худалдан борлуулах • төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах, өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх • төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх • төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах • шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх • хуульд заасан бусад үйл ажиллагаа ҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЭРХ ЗҮЙ АВЛАГА Нэгжлэг хийх Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг хийх, битүүмжлэх, барьцаалах, хураах явцад түүний биедээ буюу ямар нэг газар, эсхүл бусад этгээдэд нуусан эд хөрөнгийг илрүүлэх зорилгоор биед болон тухайн эд хөрөнгийг нуусан газарт нэгжлэг хийж болно. Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд нэгжлэг хийх үед бэлэн мөнгө олдсон бол төлбөрийн хэмжээнээс илүүгүй хэмжээгээр хураан авна. Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг хийх ажиллагааг явуулахад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна. Энэхүү ажиллагааг явуулахад төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулна. Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгөд нэгжлэг хийх үйл ажиллагааг явуулахдаа тэмдэглэл хөтөлнө. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах Дараах үндэслэлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу барьцаална. Үүнд: Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана. Дээр дурьдсан эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. Битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна. • Эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах; • Төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх • Төлбөр төлөгчийн болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх Тогтоосон хугацаанд төлбөрийг төлсөн бол шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрээ хүчингүй болгоно. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахын хамт тухайн эд хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно. Гадаад валют, Монгол Улсын мөнгөн тэмдэгт, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн гоёл чимэглэл, түүх, соёлын хосгүй болон бусад үнэт дурсгалт зүйлийг заавал хураан авна. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан дарааллаар битүүмжлэх буюу барьцаална. Эд хөрөнгө хадгалах Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч болон бусад этгээдэд хадгалуулж болох ба хадгалагч эд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Энд “бусад этгээд” гэдэгт хэнийг хамааруулах вэ?, төлбөр авагчид хадгалуулж болох уу гэдэг асуудал маргаантай байдгийг анхааран судална уу? Төлбөр төлөгчөөс хураасан үнэт зүйл, үнэт металл, эрдэнийн чулуу, гадаад валютыг банкинд хадгалуулдаг. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлэх Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. Дараах тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ. Үүнд: Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Холбогдсон маргааныг зөвхөн шүүх харьяалан хянаж шийдвэрлэх юм. • Эдийн бус хөрөнгө • Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө • Үнэт зүйл • Тухайн эд хөрөнгийг үнэлэхэд хүндрэл учирсан бол • Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч зөвшөөрөхгүй байгаа. АРЫН АВЛАГА Эд хөрөнгийг худалдан борлуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39.5-д зааснаас бусад эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ. Хүнсний болон хурдан гэмтэж муудах зүйлийг нэн даруй худалдана. Хураагдсан хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар, үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулах бөгөөд үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулна. Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлс, химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдах буюу шилжүүлнэ. Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-д заасан хугацаанд буюу 2 сарын дотор худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид мэдэгдэн үнэ хямдруулан худалдаж болно. Худалдан борлогдоогүй эд хөрөнгийгтөлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана. Худалдан борлуулсан эд хөрөнгийн гэмтэл, согогтой холбогдон гарсан гомдлыг хүлээн авахгүй. Харин үнэт цаас худалдах журмыг хуулиар тогтооно. Индоссанментээр шилжүүлэгдэж болох вексель буюу бусад төлбөрийн хэрэгслийг худалдах ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэгч уг төлбөрийн хэрэгслийг эзэмшилдээ авснаар гүйцэтгэгддэг. Төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах тухай ойлголт, үндэслэл, журам Шийдвэр гүйцэтгэгч санаачилгаараа буюу төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн дараах тохиолдолд төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлгийг авна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах хугацааг товлож, энэ тухай төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдэнэ. Төлбөр авагч ирээгүй нь уг мэдүүлгийг авахад саад болохгүй. • Төлбөр төлөгч хөрөнгөгүй нь тогтоогдсон, эсхүл байгаа эд хөрөнгө нь төлбөр төлж хүрэлцэхгүй бол • Төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө бусдын эзэмшилд байгаа, эсвэл ирээдүйд буй болох бусад эд хөрөнгийн тухай • Төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй. • Төлбөр авагчийн шаардлагыг 6 сарын дотор хангаж чадахаа төлбөр төлөгч нотолсон бөгөөд төлбөр авагч төлбөрийг хэсэгчлэн төлүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч уг мэдүүлэг авах ажиллагааг дээр дурдсан хугацаагаар хойшлуулж, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах өдрийг товлон тогтоодог. Эд хөрөнгийн тухай мэдүүлэг авахаар товлосон өдөр төлбөр төлөгч төлбөрийн дөрөвний гурвыг төлсөн байвал төлбөр төлөгчийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 3-т заасан хугацааг шийдвэр гүйцэтгэгч дахин 2 сараар сунгаж болно. Шийдвэр гүйцэтгэгч мэдүүлгийг үндэслэн төлбөр төлөгчийг өртэй этгээдийн бүртгэлд бүртгүүлж, төлбөр авагчид хуулбарыг хүргүүлнэ. Өртэй этгээдийн бүртгэлд бүртгүүлснээс хойш төлбөр төлөгч эд хөрөнгөтэй болсон, эсхүл хөдөлмөрийн харилцаа нь өөрчлөгдсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр эд хөрөнгийн тухай дахин мэдүүлэг өгдөг. Өртэй этгээдийн бүртгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь улсын, шийдвэр гүйцэтгэх алба нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдийн талаарх мэдээллийг цахим тоолуурт оруулж, өртэй этгээдийн бүртгэл хөтлөх бөгөөд өртэй этгээдийн бүртгэл хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоосон байдаг. Өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа тухайн этгээдийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн этгээдийн талаарх мэдээллийг дараах тохиолдолд бусдад өгч болно. Үүнд: Дараах үндэслэлээр өртэй этгээдийн бүртгэлээс хасна. Үүнд: • Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх • Санхүү, эдийн засгийн хувьд найдвартай эсэхийг шалгуулах • Зээл өгөх, авах гэж байгаа • Эрүүгийн гэмт хэрэг илрүүлэх • Эд хөрөнгийн тухай мэдүүлгээ өгсөн • Төлбөр авагчийн шаардлага хангагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлсөн болҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЭРХ ЗҮЙ Шүүх, эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөөгүй бол өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, түүнээс мэдээлэл авахтай холбогдсон гомдлыг шүүх авч хэлэлцэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-д заасан өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн төрийн захиргааны албан хаагч уг албанд болон сонгуульд нэр дэвшигчийн талаар Төрийн захиргааны албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороонд тус тус мэдэгдэнэ. СЭДЭВ.2.3. ТӨЛБӨР ТӨЛӨГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ТӨЛБӨР ГАРГУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ОНЦЛОГ, ТӨЛБӨР ГАРГУУЛАХ ДАРААЛАЛ (Лекц 4 цаг) Сэдвийн зорилго: Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажилллагааны онцлог, тэдгээрийн өмчлөлийн болон бусдад байгаа эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах дараалал, төлбөрт хурааж болохгүй эд хөрөнгө, орлогын талаар мэдлэг эзэмшсэнээр энэ талаарх хуулийг практикт зөв хэрэглэх, иргэн хуулийн этгээдийн эрхийг хамгаалах чадвартай болно. Сэдвийн агуулга: - Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах журам - Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн банкны болон банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах данснаас суутгал хийх - Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах - Төлбөр төлөгч иргэний төлбөрт хурааж болохгүй эд хөрөнгө, орлого - Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дараалал - Төсөвт байгууллагын эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах - Хуулийн этгээд татан буугдах болон дампуурах үед түүний эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа Нэр томьёоны тайлбар: Төлбөр төлөгч иргэн. Төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэнийг хэлнэ. Төлбөр төлөгч хуулийн этгээд. Төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хуулийн этгээдийг хэлнэ. Төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгө, орлого. Төлбөр төлөгч иргэний зайлшгүй хэрэгцээт эд хөрөнгө, орлогыг хэлнэ. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дараалал. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж төлбөр гаргуулахад баримтлах журам. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө. Үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэл, шаардлагыг хангуулахын тулд үүрэг гүйцэтгүүлэгчээс барьцаанд тавьсан түүний өмчлөлийн эд хөрөнгө. Дампуурал. Төлбөрийн чадваргүй болсон нөхөрлөл, хоршоо, компани, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хуулийн этгээдийн эрх бүхий төрийн бус байгууллагыг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг тухайн хуулийн этгээд, нэхэмжлэгчид, хэрэг гүйцэтгэгч шүүхэд гаргаагүй, шүүх дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг ирүүлээгүй, мөн түүнчлэн төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд шүүхээс тухайн хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, шийдвэр гаргана. Сэдвийн тойм Төлбөр төлөгч иргэний өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах журам Төлбөрийг төлбөр төлөгч-иргэн ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрхтэй. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөнөөс гаргуулна. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулахдаа төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг зохих банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлнэ. Мэдэгдлийг үндэслэн тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн хадгаламжийн болон харилцах дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар мэдэгдэнэ. Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого нь банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол төлбөр гаргуулж болохгүй орлогыг хасаж төлбөрийг шилжүүлнэ. Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон үнэт эд зүйл байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусад эд хөрөнгөнөөс (өвийн хөрөнгө, хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө) төлбөрийг гаргуулна. Эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн төлбөр төлөгчид ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн зохицуулалтыг удирдлага болгоно. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардагдах хэмжээгээр гаргуулна. Төлбөр төлөгчийн өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулна. Төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, бэлэн мөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөрийг гаргуулж болно. Төлбөр төлөгч иргэний төлбөрт хурааж болохгүй эд хөрөнгө, орлого Төлбөр төлөгч иргэний зайлшгүй хэрэгцээт дараах эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй. - Зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл - Төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас - Хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш - Мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тооны мал, тариалах үр - Төлбөр төлөгч иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс. Эдгээр эд юмсын үнэ нь гүйцэтгэх баримт бичигт дурдсан төлбөрийн хэмжээнээс өндөр байвал угэд юмсыг орлуулах үнэ хямд зүйлээр сольж болно. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах журам Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол шийдвэр гүйцэтгэгч: 1. Хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлнэ. 2. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг явуулна. Энэхүү ажиллагааны явцад бэлнээр хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгө илэрвэл түүнийг хураан авна. 3. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн бэлнээр хадгалагдаж байгаа буюу банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хуульд заасан журмаар битүүмжлэх арга хэмжээ авч болно. 4. Төлбөр төлөгч нь банк бол тухайн арилжааны банкны Монголбанк дахь харилцах данснаас хасалт хийх буюу төлбөрийн шаардлагын хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг гаргуулна. - Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж буй тусламж, хандив - Нийгмийн даатгалын - сангаас олгох тэтгэвэр, - тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа - хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон - амаржсаны тэтгэмж - Нэмэгдэл хоол, амралт, сувиллын эмчилгээ, - хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал - Донор болон эхийн сүүнд олгож буй нөхөн олговрын мөнгө - Илүү цагийн хөлс, нэг удаагийн урамшил, ажлаас халагдсаны тэтгэмж - Тахир дутуугийн тэтгэвэр - Хүүхдийн тэтгэлгийн мөнгө 5. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн мөнгөн болон бусад эд хөрөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардагдах хэмжээгээр гаргуулна. 6. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банкин дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно. 7. Төлбөр төлөгч хуулийн этгээд нийлэх, нэгдэх, тусгаарлах, хуваагдах, өөрчлөх замаар өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн эрх, үүргийг залгамжлан авсан хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулна. 8. Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдах, дампуурах зэргээр үйл ажиллагааг нь зогсоох үед гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ. 9. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыгтогтоосон хуулийн заалтыг заавал удирдлага болгохыг анхаарах шаардлагатай. Хэрэв аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж болохоор хуульд тусгайлан заасан бол тусгай зөвшөөрлийг битүүмжилж болно. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилснээс хойш 3 хоногийн дотор уг байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тухай мэдэгдлийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлнэ. Мэдэгдэлд уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, тоо хэмжээ, байршил, төлбөр авагчийн шаардсан мөнгөн дүнгийн тухай мэдээг хавсаргана. Мэдэгдлийн хуулбарыг татварын байгууллагад явуулна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хийх эрх бүхий байгууллага нь энэхүү мэдэгдлийг хүлээн авсан бол тухайн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсон лавлагааг 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгнө. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна. Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно. Энэ тохиолдолд барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ. ГУРАВДУГААР БҮЛЭГ: ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ГАРСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА Бүлгийн зорилго: Монгол Улсын эрүүгийн ялын бодлого, ял эдлүүлэх болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх шүүхийн тогтоолыг гүйцэтгэж эрүүгийн ялын зорилгыг хангах талаар мэдлэг эзэмших, ялтныг ангилан хуваарилж, хорих ангид ял эдлүүлэхэд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хангах зэрэг зарчим хэрэгжих эрх зүйн зохицуулалтын талаар тодорхой мэдлэг эзэмшиж, түүнийг практикт хэрэглэх чадвартай болно. СЭДЭВ.3.1. ЭРҮҮГИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА, ЯЛЫН БОДЛОГО (Лекц 2 цаг) Сэдвийн зорилго: Эрүүгийн ял эдлүүлэх үйл ажиллагаа, түүний процесс, эрх зүйн зохицуулалтын онцлог, хорих ял эдлэгсдийн эрхийн байдал, түүний хэрэгжилтийн талаар мэдлэг эзэмшиж, ял эдлүүлэх ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг хэрэглэх чадвартай болоход оршино. Сэдвийн агуулга: - Шүүхийн тогтоолоор оногдуулсан эрүүгийн ял эдлүүлэх, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцох байгууллага тус бүрийн хүлээх үүрэг, харилцан хамтын ажиллагаа - Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагаанд оролцогч төрийн байгууллагын ажилтан, бусад иргэд, ялтны эрх, үүрэгийн нийтлэг болон онцлог талууд - Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын болон ял эдлүүлэх байгууллагын дотоодын хяналтын чиглэл, хүрэх үр дүн Нэр томьёоны тайлбар: Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан эрүүгийн ялыг хуулиар тогтоосон нөхцөл, журам, хяналтын хүрээнд албадан гүйцэтгэж буй төрийн албадлагын арга хэмжээг хэлнэ. Ялын бодлого. Төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлогыг хэлнэ. Ялын биелэлтийг хангах хэрэгсэл. Ялын зорилгыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэрэгсэл. Ял эдлүүлэх зарчим. Ял эдлүүлэх ажиллагаанд баримталж буй үзэл баримтлал, үндсэн эхлэл юм. Ялын зорилго. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг ойлгоно. Ял эдлүүлэх нөхцөл, журам. Ялтныг ял эдлүүлэхтэй холбогдсон хуулиар тогтоосон стандартын хэлнэ. Ялтан (хоригдол). Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, ял эдэлж байгаа этгээдийг хэлнэ. Сэдвийн тойм ШШГЭЗ-н ойлголт, судлагдахуунд хамаарах нэгэн чухал сэдэв бол ялын бодлого, түүний хэрэгжилтийн уялдаа холбооны тухай асуудал юм. Монгол Улсын эрүүгийн ялын бодлого нь шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээнд шийдвэрлэгдэж, ял эдлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байдаг төдийгүй улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны хөгжил ялын бодлогод зайлшгүй нөлөөлнө. Монгол Улсын Эрүүгийн ялын бодлого хэдийгээр түүхэн цаг тухай үе бүрт хэлбэлзэлтэй явж ирсэн ч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн ялын тэнцвэр тохироог зөв байлгахыг аль болох эрмэлзэх, түүнчлэн ялын бодлогыг хэрэгжүүлэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ирсэн юм. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журам, хүний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрт ёсны болон үндэсний уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход төрөөс баримталж байгаа бодлого чиглэгдэж байна. Мөн түүнчлэн төрийн бодлогын нэг хэсэг нь эрүүгийн ял шийтгэлийг оновчтой оногдуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүгээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэнэ. Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон ялтны эрх, эрх чөлөөнд эрүүгийн хуульд заасны дагуу эрхийн хязгаарлалт тогтоосон агуулга бүхий төрийн албадлагын онцгой арга хэмжээг ял гэнэ. Ял нь: Бусад төрийн албадлагатай харьцуулахад цээрлэлийн шинжийг агуулсан байна. Ялыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр нотлогдсон этгээдэд төрийн нэрийн өмнөөс шүүх оногдуулдаг. Ял нь ялтай байдлыг бий болгодог. Ялын төрөл, хэмжээг эрүүгийн хуулиас өөр ямар ч хуулиар тогтоодоггүй зэрэг онцлог шинжтэй байдаг. Иргэн, нийгмийн гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ялын зорилго оршдог. Ял нь: - төрийн албадлагын онцгой арга хэмжээ - ялтанд үзүүлэх цээрлэлийг агуулдаг - ялтныг хүмүүжүүлэх хэрэгсэл болдог - ялтан болон бусад хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл - ял нь ялтны сонгох, сонгогдох эрхийг бүрэн, зарим эрхийг хагас хязгаарладаг - ял нь хүнд, хөнгөн гэмт хэргийн хор аюултай харилцан хамааралтай гэсэн хэд хэдэн онцлог шинжүүдтэй. Ялын тогтолцоо Эрүүгийн хуульд хөнгөн ялаас хүнд ял руу нь дараалуулан байрлуулсан шүүх зайлшгүй дагаж мөрдөх ёстой ялуудын төрлүүдийг ялын тогтолцоо гэнэ. Үндсэн ялд торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах, үндсэн ба нэмэгдэл ялд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял, нэмэгдэл ялд эд хөрөнгө хураах ял тус тус хамаарна. СЭДЭВ.3.2. ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА (Лекц 2 цаг) Сэдвийн зорилго: Эд хөрөнгийн холбогдолтой эрүүгийн хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх гэдэгт шүүхийн шийдвэрийг хэдийнээс биелүүлэх, эрүүгийн хэргийн талаар гаргасан болон эд хөрөнгийн холбогдол гэж юуг хэлэх, иргэний хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэрээс ялгагдах шинж байдал гүйцэтгэх нөхцөл, журам гэх мэт асуудлыг боловсронгуй болгоход оршино. Сэдвийн агуулга: - Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа - Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх онцлог - Эд хөрөнгө хураах ял гүйцэтгэх ажиллагааны үндсэн шинж - Эрүүгийн хэргийн зарим төрлийн шүүхийн шийдвэрийг цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх Нэр томьёоны тайлбар: Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан эрүүгийн ялыг хуулиар тогтоосон нөхцөл, журам, хяналтын хүрээнд албадан гүйцэтгэж буй төрийн албадлагын арга хэмжээг хэлнэ. Албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэнэ. Торгох ялыг хорих ялаар солих. Ялтан эд хөрөнгө, хөдөлмөрийн хөлс, цалин орлогоо нуух, бусдад хууль бусаар шилжүүлэх, үрэгдүүлэх, шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр байнга оршин суугаа газраа өөрчлөх зэргээр ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл шийдвэр гүйцэтгэгч зохих шалгалт явуулж, торгох ялыг баривчлах, хорих ялаар солих тухай саналыг прокурорт гаргах тухай ойлголт юм. Прокурорын зөвшөөрөл. Шүүхээс зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад прокурор бичгээр зөвшөөрөл өгнө. Эд хөрөнгө хураах. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг эд хөрөнгө хураах ял гэнэ. Албадан ажил хийлгэх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн төрийн албан тушаал эрхлэх, тодорхой мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлахыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял гэнэ. Сэдвийн тойм Монгол улсад 1995 оны 12 дугаар сард “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” Монгол Улсын хууль батлагдан хэрэгжсэнээр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх харилцааг зохицуулсан анхны төрөлжсөн хуультай болсон юм. Энэ хууль 1996 оны 11 дүгээр сард батлагдсан “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Монгол Улсын хууль мөрдөгдөж эхлэх хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан болно. УИХ-аас 2002 онд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулийг баталсан ба хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ял эдлүүлэх ажиллагааг зохицуулж байна. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд ял нь 7 төрөлтэй байхаар заажээ. Үүнд: 1. Торгох - Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд шүүхээс мөнгөн төлөөс оногдуулахыг торгох ял гэнэ. 2. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах – Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн төрийн албан тушаал эрхлэх, тодорхой мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлахыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял гэнэ. 3. Эд хөрөнгө хураах - Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг эд хөрөнгө хураах ял гэнэ. 4. Албадан ажил хийлгэх - Эрүүгийн хуульд заасан хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалинхөлс олгохгүйгээр хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ. 5. Баривчлах - Эрүүгийн хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ. 6. Хорих - Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ. 7. Цаазаар авах - Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд цаазаар авах ял оногдуулж болно. Энэ сэдвийн хүрээнд хорих ялыг оролцуулахгүйгээр бусад 6 төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар судлах юм. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх гэсэн зарчимд тулгуурлах бөгөөд бусад төрлийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай нэгэн ижил гүйцэтгэгдэнэ. Торгох ял эдлүүлэх ажиллагаа: СЭДЭВ.3.4. ХОРИХ БАЙГУУЛЛАГАД ЯЛТНЫГ ХҮЛЭЭН АВАХ, ЯЛТНЫ ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БА ТЭДГЭЭРИЙН ЭРХИЙН БАЙДАЛ (Лекц 2 цаг) Сэдвийн зорилго: Шүүхийн тогтоолд заасны дагуу ялтныг тухайн хүлээн авах үндэслэл, журам, дэглэм тус бүрт ялтны хөдөлмөр зохион байгуулалт, сургалт, эмнэлгийн үйлчилгээний онцлог, үр дагавар ямар байх талаар мэдлэгтэй болсноор тодорхой дэглэмд ялаа эдэлж байгаа ялтанд хөдөлмөр, хүмүүжил, сургалтын ажлын үр нөлөөг сурталчлах, ялтны засрал хүмүүжлийн байдалд дүгнэлт хийх чадвар эзэмшинэ. Сэдвийн агуулга: - Хоригдлыг хорих байгууллага хүлээн авах, шилжүүлэх журмын тухай - Ялтан хөдөлмөр эрхлэлт үр нөлөө, ялтныг хүмүүжүүлэх хэрхэн нөлөөлөх - Хөдөлмөрийг зохион байгуулах зарчим, хэлбэр хоригдлын хөдөлмөрийн хөлс төлөлтийн эрх зүйн зохицуулалт, ялтны хөдөлмөрийг зохион байгуулах нийтлэг зарчим, хэлбэр - Ялтны хөдөлмөр зохион байгуулалтын асуудал, түүний эрх зүйн зохицуулалт - Ялтны үндсэн эрх, түүний хязгаарлагдмал байдал, ялтны үндсэн үүрэг, түүний онцлог - Хорих ял эдэлснээс үүсэх хууль зүйн үр дагавар - Ялтнуудын ахуй хангалтын ойлголт, төрөл, түүний эрх зүйн зохицуулалт - Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болон түүний эрх зүйн зохицуулалт Нэр томьёоны тайлбар: Ялтныг ангилан хуваарилах. Ялтныг ангилах гэдэг нь хорих ял эдлүүлэх ажиллагааг ялгамжтай нөхцөлд хэрэгжүүлж илүү үр дүнд хүргэх зорилгоор тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, хувийн байдал, нийгэм-хүн ам зүйн бусад байдлыг харгалзан хорих байгууллагад хуваарилахыг хэлнэ. Ялтныг хүлээн авах. Аливаа төрөл, дэглэмийн хорих байгууллагад ялтныг хүлээж авах эрх зүйн үндэслэл нь тухайн хоригдолд ял оногдуулсан шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол юм. Хорих ангид ялтныг хүлээн авах, шилжүүлэх журмыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан “Хорих ангийн дотоод журам”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн журам”-ын холбогдох зүйл, хэсгүүдэд тодорхой заасан байдаг. Ялтныг шилжүүлэх. Хорих ангид ял эдэлж байгаа ялтныг өөр хорих ангид шилжүүлэн ял эдлүүлэх талаар удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан, ялтны болон түүний гэр бүлийн гишүүдээс гаргасан өргөдөл, хүсэлт ирсэн бол Тогтоол гүйцэтгэх газрын дарга, Гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга нөхцөл байдлыг харгалзан ялтныг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хуяглан хүргэх. Ялтныг Дамжин өнгөрүүлэх ангид хүлээн авч, тоо бүртгэлийн ажилтан хувийн хэрэг, картыг нээсний дараа холбогдох лавлагаа бүхий нэрсийн жагсаалтыг Тогтоол гүйцэтгэх газрын тоо бүртгэл, дүн шинжилгээний тасагт ирүүлнэ. Ийнхүү ирүүлсэн лавлагаа бүхий нэрсийн жагсаалтыг тоо бүртгэл, дүн шинжилгээгний тасгийн дарга нягтлан үзэж, нөхцөл байдлыг харгалзан үзсэний дараа ял эдлүүлэх хорих ангийг хуваарилдаг. Хөдөлмөр зохион байгуулалт. Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг хорих байгууллага өөрийн болон өөрийнхөө хувь нийлүүлсэн, хамтарсан аж ахуйн нэгжид, эсхүл бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно. Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулж болно.Чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн ялтныг хорих байгууллага зөвхөн өөрийн үйлдвэрлэл дээр, харуул хамгаалалттай нөхцөлд хөдөлмөрлүүлнэ. Цалин, урамшил. Ялтанд хийсэн хөдөлмөрийн нь тоо, чанарт тохирсон хөлс олгоно. Гэрээний үндсэн дээр ялтан ажиллуулсан ажил олгогч ялтны хөдөлмөрийн хөлсийг хорих ангийн дансанд шилжүүлнэ. Хорих анги ялтныг өөрийн үйлдвэрлэл дээр ажиллуулсны, шилжиж ирсэн цалин хөлснөөс бүх төрлийн төлбөр суутгал хийж үлдэх хэсгийг ялтны нэрийн дансанд төвлөрүүлэн, төвлөрсөн цалин хөлсний 10 хүртэл хувийг ялтан сар тутам авч хэрэглэх эрхтэй ба үлдсэнийг суллагдах үед өөрт нь олгоно. Хүмүүжлийн ажлын хэлбэр. Ялтныг эрх зүйн мэдээллээр хангах, хөдөлмөрийн дадлага, мэргэжлийн баримжаа олгох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах болон бусад чиглэлээр хүмүүжлийн ажил зохион байгуулна. Ерөнхий боловсролын сургалт. Насанд хүрээгүй ялтныг ерөнхий боловсролын сургалтад бүрэн хамруулж, бусад ялтан бие дааж мэдлэгээ дээшлүүлэхэд хорих анги туслалцаа үзүүлнэ. Мэргэжил эзэмшүүлэх сургалт. Хорих анги нь өөрийн эрхэлж байгаа үйлдвэрлэлийн чиглэлээр ялтанд хөдөлмөрийн дадлага олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулж болно. Хөдөлмөрийн дадлага олгох сургалтад ялтныг сайн дурын үндсэн дээр хамруулна. Орон байрны хангалт. Ялтныг эрүүл ахуй, ариун цэврийн тусгайлан тогтоосон шаардлага хангасан байр, ахуйн нөхцөлөөр хангана. Хувцасны хангалт. Хорих анги нь ялтныг ор, хөнжил, гудас, цагаан хэрэглэл болон хүйтэн, дулааны улирлын зориулалттай нэг загварын гадуур хувцсаар хангах ба ялтан хувиасаа дотуур хувцас, дулаан хантааз, цамц, бээлий, өвөл, зуны гутал өмсөхийг зөвшөөрнө. Хоол хүнсний хангалт. Ялтны хоолны илчлэгийн хэмжээг хорих ангийн төрөл, ялтны ажлын нөхцөлийг харгалзан ялгамжтай тогтооно. Хорих байрны эрүүл ахуйн шаардлага, ялтанд олгох хоолны илчлэгийн хэмжээ, хувцасны тоо, эдлэх хугацааг холбогдох байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. Эмнэлгийн комиссын дүгнэлтийг харгалзан жирэмсэн болон өвчтэй ялтныг нөхцөлийг нь сайжруулсан байранд байлгаж, хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх. Хорих байгууллагын үндсэн чиг үүрэг нийгэмд аюултай халдварт өвчтэй, согтуурах, мансуурах донтой ялтныг албадан эмчлэх, урьдчилан сэргийлэх асуудал хамаарах бөгөөд хорих байгууллагын эмнэлэгийн албад дээрх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Сэдвийн тойм: Аливаа төрөл, дэглэмийн хорих байгууллагад ялтныг хүлээж авах эрх зүйн үндэслэл нь тухайн хоригдолд ял оногдуулсан шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол юм. Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгч уучлалын журмаар сольсон тохиолдолд тэр шийдвэр нь хоригдлыг хорих байгууллагад хүлээн авах эрх зүйн нэг үндэслэл болдог. Ялтныг хүлээн авахад чиглэгдсэн зохион байгуулалтын олон ажиллагаа шаардагдах бөгөөд түүнийг хийсвэрлэн ор нэр болгож хэрхэвч болохгүй. Учир нь хоригдлыг хүлээн авах ажиплагаа бол ялын зорилтыг хангах, тэднийг хүмүүжүүлэх ажлын эхний алхам болдогтой холбоотой юм. Хорих ангиудад хоригдлыг хүлээн авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актад дурдсан журмын дагуу явагдана. Цагдан хорих байрнаас Дамжин өнгөрүүлэх ангид энэ ангиас төрөл, дэглэмийн хорих ангиудад хоригдлыг хүлээн авах, шилжүүлэх журмыг нэгд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, хоёрт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан “Хорих ангийн дотоод журам”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн журам”-ын холбогдох зүйл, хэсгүүдэд тодорхой заасан байдаг. Ялтныг хүлээн авах ажилд хорих ангийн ажилтнууд, ялангуяа, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, төлөөлөгч, хүний тоо бүртгэл, сургалт-арга зүйн болон эмнэлгийн албаны хүмүүс идэвхтэй оролцвол зохихыг холбогдох хууль тогтоомжид заасан байна. Ялтныг хүлээн авмагцаа бие, эд зүйлд нь нэгжлэг хийхийн зэрэгцээ тэдний эрх үүрэг, хорих ял эдлэх үед зөвшөөрөгдөх, хориглох болон онцлон анхаарах зүйлс, түүнчлэн хэрэг зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэж болох эрх зүйн болон материалын хариуцлага (хуулийн 127 дугаар зүйл), өөрийн байгууллагын дэглэмийн онцлог, үйлдвэрлэлийн чиглэл, хөдөлмөр хамгаалалын анхан шатны зааварчлага зэргийг тайлбарлан таниулна. Ялтныг хүлээн авсны дараа тэднийг бусад хоригдлоос 5-7 хоногийн хугацаагаар тусгайд нь байлгах шаардлагатай. Энэ үеэр дээр дурьдсан ажлуудаас гадна хоригдлын хувийн хэргийн үндсэн хэсгийг бүрдүүлэх, эмнэлгийн үзлэг явуулах шаардлагатай. Заримыг эмчлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техникийн дүрмийг нарийвчлан танилцуулах зэрэг ажлыг заавал хийсэн байвал зохино. Мөн хоригдол нэг бүртэй ганцаарчилсан уулзалт ярилцлага зохиож, тэдний мэргэжил боловсрол, хүмүүжлийн түвшин ямар хэмжээнд байгааг судлахын зэрэгцээ цаашид ямар мэргэжил, боловсрол эзэмших, ямар ажил хийх хүсэлтэйг мэдэх, энэ чиглэлээртуслалцаа үзүүлэх нь чухал юм. НҮБ-аас батлан гаргасан “Хэрэгтэн, ялтантай харьцах наад захын жишиг дүрэм”-д (35.1); хоригдогч бүрийг хорих газарт хүлээн авахдаа тухайн төрлийн хоригдлуудтай харилцах журам, тэдэнд тавигдах сахилгын шаардлага, түүнчлэн мэдээлэл авах зөвшөөрсөн арга, гомдол гаргах журам, мөн өөрийн эдлэх эрх, хүлээх үүрэг болон тухайн хорих ангийн амьдралын нөхцөлд дасан зохицохтой холбогдсон бусад зүйлийн талаарх мэдээллийг бичгээр өгвөл зохихыг заасан байдаг тул энэ бүхнийг ёсчлон гүйцэтгэх шаардлагатай болдог байна. Хорих ангийн захиргаа таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхэд уг тогтоолыг биелүүлж эхэлснээ болон хоригдол хаана ял эдэлж байгааг нэн даруй мэдэгдэх шаардлагатай болдог. Мөн хорих байгууллага хоригдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор ар гэрт нь мэдэгдэж, түүндээ өөрийн байгууллагын хаяг болон тухайн хоригдлын захидал харилцаа, эргэлт хүлээн авах, уулзалт хийх журмын тухай тайлбарлбал зохино. Ингэснээр хугацааны бус эргэлт уулзалт гарах, хориглосон зүйлийг авч ирэх зэрэг сөрөг үзэгдлийг таслан зогсоох, хоригдол түүний ар гэрийхний хооронд холбоо тогтоох зэрэгт тус нэмэр болоход эерэг нөлөө үзүүлдэг байна. Хорих байгууллагад шинээр ирсэн ялтантай холбогдсон дээрх ажлыг хийсний дараа тэднийг ажлын хэсэгт хуваарилна. Эдгээр асуудалд олон талаас нь хариуцлагатай хандсаны эцэст холбогдох шийдвэрийг хорих ангийн захиргаа гаргана. Ялтныг хуваарилах, ялангуяа, шилжүүлэхэд онцлон анхаарвал зохих нэг зүйл бол тэдний ялын бүх хугацааг аль болохоор нэг хорих анги буюу гянданд эдлүүлэх явдал юм. Гэвч хоригдлын ял эдлэх явцад тэднийг нэг хорих ангиас нөгөөд, эсвэл хорих ангиас гянданд, гяндангаас хорих ангид шилжүүлэх шаардлага гардаг. Тухайлбал, хоригдлын гүйцэтгэж байгаа ажил үйлдвэрлэлийн чиглэл, байршил өөрчлөгдсөн, түүнчлэн уг ангид ялаа үргэлжлүүлэн эдлэхэд саад болж байгаа бусад онцгой нөхцөл байдал гарвал ялыг нь цаашид өөр ангид эдлүүлэхээр шилжүүлж болно. Харин тухайн хорих ангид цаашид ялаа эдлэхэд саад болох бодитой нөхцөл байна гэж хорих ангийн зохих албад үзвэл уг хоригдлыг өөр адил дэглэм бүхий байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хорих ялын талаас доошгүй хувийг эдэлсэн, засрах замдаа баттай орсоноо бүх талаар харуулж чадсан хоригдлын цаашид эдлэх ялыг хуульд заасны дагуу өөр дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр шилжүүлж болох тухай өмнө дурдсан. Энэ тохиолдолд гяндангаас онцгой, онцгойгоос чанга, чангаас жирийн дэглэмтэй хорих ангид тус тус шилжүүлнэ. Дэглэм бууруулах, чангатгах аль ч тохиолдлоор хоригдлыг нэг хорих ангиас нөгөөд, эсвэл гянданд шилжүүлэхдээ уг асуудлыг олон талаас нь нягталж бодитой хандаж чадвал тэдэнд хүмүүжлийн нөлөө үзүүлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд нааштай алхам болдог. Ялтныг нэг дэглэмийн хорих ангиас нөгөөд шилжүүлж болох өөр нэг тохиолдол бол насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ял эдлэгсэдтэй холбоотой. Насанд хүрээгүй хоригдлыг 18 нас хүрмэгц үлдсэн ялыг насанд хүрэгчдийн хорих ангид эдлүүлэхээр шилжүүлнэ. Гэвч хоригдлын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, хувийн байдал, зан төлөв, засрал хүмүүжлийн түвшин, ял эдэлсэн хугацааг харгалзан тэднийг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоёр жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн ял эдлүүлж болно. Энэ нь тухайн хоригдлын хүмүүжлийн үр дүнг бататгах, ерөнхий боловсролын болон мэргэжил эзэмшүүлэх сургалтыг дуусгах зорилгоор хийгддэг байна. Ялтныг адил төрлийн нэг дэглэмээс нөгөөд шилжүүлж болох тохиолдол бол нарийн мэргэжлийн хүнийг ял эдлэх явцад нь шаардлагатай анги байгууллагад хуваарилан шилжүүлэх явдал юм. Энэ тохиолдолд тухайн хорих анги нь Тогтоол гүйцэтгэх газрын зохих албанд саналаа тавьж шийдвэрлүүлнэ. СЭДЭВ.3.6. ХОРИХ АНГИЙН ОЙЛГОЛТ, ЯЛ ЭДЛҮҮЛЭХ НӨХЦӨЛ, ЖУРАМ (Лекц 2 цаг) Сэдвийн зорилго: Хорих ангийн тухай нийтлэг ойлголт, үзэл баримтлалыг судалснаар хорих ангийн талаар тодорхой мэдлэгтэй болох ба жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нөхцөл, журам, дэглэм тус бүрийн нөхцөл, журам, ялгаатай байдлыг зөв тодорхойлох чадвар эзэмшинэ. Сэдвийн агуулга: - Хорих ангийн тухай ойлголт, чиг үүрэг, - Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нөхцөл журам, мөн чанга, гянданд болон онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх - Хоригдлыг боловсролын сургалтад хамруулах тухай - Хөдөлмөрийн дадлага олгох нөхцөл журам - Хорих анги гэдэг ойлголтын талаарх онолын үзэл баримтлалууд - Хоригдлыг суллах үндэслэл болон хоригдлыг суллахад бэлтгэх ажиллагаа, суллах журам, тэдэнд үзүүлэх тусламж. Нэр томьёоны тайлбар: Жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги. Хорих байгууллагын үндсэн төрөл болох хорих ангийн дэглэмийн ялгаа бүхий байгууллага юм. Дэглэм тус бүр ял эдлэх нөхцөл, журмаараа ялгагдана. Насанд хүрээгүйчүүдийн хорих анги. Гэмт хэрэг үйлдэн хорих ял шийтгэгдсэн насанд хүрээгүй этгээдийн хорих байгууллага. Эмэгтэйчүүдийн хорих анги. Гэмт хэрэг үйлдэн хорих ял шийтгэгдсэн эмэгтэйчүүдийг хорих байгууллага. Ял эдлүүлэх нөхцөл, журам. Ял эдлүүлэх чиглэлээр гарсан эрх зүйн актад тусгалаа олсон хэм хэмжээ. Баривчлах байр. Баривчлах ял оногдуулсан шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх хорих байгууллага. Хорих ангийн байршил. Ялтны байршил гэж хорих ангийн дотоод цагийн хуваарьт заагдсан тодорхой цаг хугацаа, газарт ялтан байрлахыг хэлнэ. Байршлыг тогтоохдоо 60-80 ялтны эрхэлж байгаа үйлдвэрлэл, аж ахуйн чиглэлээр нь нийтийн байр, барилга, аж ахуй үйлчилгээний зэрэг хэсэгт хуваан байршуулж, тэдний ор, хувцас, хоол бэлтгэх, савлах, хооллох хэрэгслийг ялтан нэг бүрт хуваарилан дугааржуулсан байна. Хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэл. Тухайн хорих ангийн эрхэлж буй үйлдвэрийн үйл ажиллагаа, тухайн орон нутгийн Засаг даргатай тохиролцон Засгийн газраас тогтооно. Хорих ангийн харуул хамгаалалт. Ялтны дундаас нийгэмд аюултай гэмт хэрэг, зөрчил үйлдэх, аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын хүч, хэрэгсэл ашиглан зохион байгуулах арга хэмжээний бүтцийг хэлнэ. Ялтан (хоригдол). Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн таслан шийтгэх тогтоолоор тогтоогдсон, түүний үндсэн дээр хорих байгууллагад ял эдэлж, хоригдож байгаа этгээдийг хэлнэ. Сэдвийн тойм: Хорих байгууллага нь шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: Хорих ялыг албадан эдлүүлэх Хэдийгээр Монгол улсын Үндсэн хуульд хэнийг ч албадан ажиллуулж болохгүй тухай заасан боловч гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдийг олон нийтээс тусгаарлаж эрх, эрх чөлөөнд нь хуульд заасан хязгаарлалт тогтоох шаардлагатай болдог. Хорих ял оноосон шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгжүүлэх нь төрийн албадлагын онцгой ажиллагаа юм. Хорих ял шийтгүүлсэн этгээдийг тэдний гэмт хэрэг, эдлэх ялын хугацаа зэргийг харгалзан дэглэмийн харилцан адилгүй нөхцөлд байлгаж ялыг нь эдлүүлнэ. Хорих ялыг албадан эдлүүлэх үйл ажиллагаа нь хорих ангийн ял эдлүүлэхэд чиглэгдсэн албадлагын арга хэмжээ хэрэглэх, эрх, үүргийн биелэлтийг хангах, мөн хорих дотоод журмыг чанд сахиж, хорих байгууллагын ажилтнаас тавьсан ёсны шаардлагыг заавал биелүүлэх байдалтай салшгүй холбоотой байдаг . Хорих ялыг албадан эдлүүлэх ажиллагаа нь тухайн хорих ангид хорих ял эдлэгсдийн эрхийн хязгаарлалт, хориглолтын явцад тодоор илрэн гардаг. Хорих ангиудад хорих ялыг албадан эдлүүлэх ажиллагаа хэдийгээр зайлшгүй зохих төрийн албадлага ч ялтныг хүнийх нь хувьд хүндэтгэн үзэх, эрх, эрх чөлөөг сахин хамгаалах нийтлэг зарчмыг баримтлан ажиллах шаардлага нэгэн адил тавигддаг байна. Ялтны аюулгүй байдлыг хангах, тэднээс нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх Ялтны аюулгүй байдлыг хангах, тэднээс нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нэг чухал нөхцөл бол хорих байгууллага дахь хяналт, харуул хамгаалалт юм. Хорих байгууллагын хяналт, харуул хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, хорих ангийн дотоод журамд заасны дагуу нарийн чанд зохион байгуулах нь тухайн хорих ангийн удирдлага, албан хаагчдын төрийн өмнө хүлээсэн нэг онцгой үүрэг байдаг. Ялтны бие болон байранд тогтмол үзлэг, нэгжлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгах, ялангуяа, архи, мансууруулах бодис, зэвсгийн чанартай ашиглаж болох зүйл болон зөвшөөрснөөс илүү хэмжээний мөнгө зэргийг хураан авч шийдвэрлэж байх нь чухал юм. Энэ нь нэг талаас ялтныг өөрсдийг нь дахин гэмт хэрэг үйлдэхээс нөгөө талаар бусад иргэдийг хохироох байдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ялтныг хүмүүжүүлэх Хорих анги энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө ялтныг үйлдсэн гэмт хэрэгт нь гэмшүүлж, түүний нийгмийн хор аюулыг ойлгуулах, гэмт халдлагаас иргэн, нийгмийг хамгаалах, түүнчлэн ялтныг болон бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн ялын зорилгыг хангахад чиглэгдсэн хүмүүжлийн ажлыг хуульд заасан хэлбэрүүдээр зохион байгуулна. Хорих ял эдлэгсдийг хүмүүжүүлэх ажлын үр дүн нь нэг талаас албан хаагчид тухайн ялтны хувийн байдлыг тал бүрээс нь судалж, чухам яаж ажиллахаа урьдчилан тогтоосноос, нөгөө талаар ялтан хүний засрал хүмүүжлээ олох гэсэн чин эрмэлзлэлээс ихээхэн шалтгаална. Ялтныг үйлдсэн гэмт хэрэгт нь гэмшүүлэх, түүний нийгмийн хор аюулыг нь бүрэн дүүрэн, эргэлт буцалтгүй ойлгуулах ажил тасралтгүй явагдах ёстой бөгөөд энэ зорилтыг хангахын тулд хууль суртачлах үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй. Гэхдээ олон төрлийн хууль тогтоомжийг бүгдийг нь ялтанд судлуулах боломж шаардлага байхгүй юм. Ялтны дунд зохиох хүмүүжлийн ажлыг хөдөлмөр зохион байгуулалт, харуул хамгаалалт, ахуй хангалт, эмнэлгийн үйлчилгээ зэрэгтэй харилцан уялдаатайгаар зохион байгуулсан тохиолдолд үр дүн нь нэмэгдэх магадлал өндөр байдаг. Ялтныг албадан хөдөлмөрлүүлж, эрхэлсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хөдөлмөрийн дадлага олгох. Энэ чиг үүргийг амжилттай биелүүлэхийн тулд хорих анги өөртөө байнгын үйл ажиллагаа бүхий үйлдвэрлэлийн нэгжтэй байх нь чухал. Албадан хөдөлмөрлүүлэх, хөдөлмөрийн дадлага олгох ажиллагааг мэргэжлийн сургалттай хослуулснаар үр дүнд хүрдгийг хорих ял эдлүүлэх байгууллагын олон арван жилийн туршлага харуулсан юм. Хорих анги нь ялтныг өөрийн үйлдвэрлэл, бусад аж ахуйн нэгж байгууллагад ажиллуулах замаар чиг үүргээ хэрэгжүүлдэг. Ингэж хөдөлмөрлүүлэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг хатуумөрдөж ажиллах үүргийг хорих ангийн захиргаа өөртөө хүлээнэ. Ялтныг ажлынбайраар хангах, тэднийг аль болох эзэмшсэн мэргэжилээр нь ажиллуулах, хийсэн ажлын тоо, чанарт нь тохирсон цалин хөлс олгох зэргээс хорих ангийн хөдөлмөр зохион байгуулалттай холбогдсон чиг үүргийн биелэлт ихээхэн шалтгаална. Насанд хүрээгүй ялтныг ерөнхий боловсролын сургалтад хамруулах, хөдөлмөрийн дадлага олгох. Насанд хүрээгүй ялтны боловсрол эзэмшсэн байдал, түвшинг нь харгалзан ерөнхий боловсролын сургалтыг зохион байгуулна. Энэ ажлыг зохион явуулах эрх зүйн нийтлэг үндэслэл нь Боловсролын тухай Монгол Улсын хууль,”Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэгт тусгагдсан байдаг. Ялтныг албадан хөдөлмөрлүүлэх шаардлага насанд хүрээгүй ялтанд нэгэн адил хамаарна. Гэвч энэ нь боловсрол эззмшүүлэх ажиллагааг хөдөлмөртэй зөв холбох, ингэснээр ялтанд мэргэжил эзэмшүүлэх хөдөлмөрийн дадлага олгох боломж бүрдүүлэхэд тусалдаг байна. Насанд хүрээгүй ялтныг ерөнхий боловсролын сургалтад хамруулах, тэдэнд хөдөлмөрийн дадлага олгох ажилд гадаад, дотоодын буяны болон шашны байгууллага, тусгайлсан зарим сангаас тал бүрийн туслалцаа үзүүлдэг болсныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ байдал нь хорих ангиас өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй тул бий болсон эерэг байдлыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн олон хэлбэрийн ажил зохиох шаардлага урган гарч байгаа юм. Ялтны эрүүл мэндийг сахин хамгаалах Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам ялтанд жирийн иргэдийн нэгэн адил хамаарна. Энэ нь ялтны эрүүл мэндийг сахин хамгаалах нэг баталгаа болдог байна. Хорих байгууллагын нөхцөлд ялтны эрүүл мэндийг сахин хамгаалах ажил бусад иргэдийн адил явагдах боловч ял эдлүүлэх дэглэмийн шаардлагатай холбогдон онцлог байдаг. Тухайлбал, хорих байгууллагын нэгдсэн эмнэлэг дэхь нөхцөл нь чанга дэглэмтэй хорих ангитай адил байхаар хуульчлагдсан байна. Ялтныг эмчлэх ажлын зардлыг нөхөх ажиллагаа нь нийгмийн даатгалын журмыг баримтлан явагдана. Ялтны эрүүл мэндийг сахин хамгаалах чиг үүргээ биелүүлэхийн тулд хорих анги нэгд, аливаа өвчин, ялангуяа, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоёрт, ялтныг эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулан өвчнийг оношлох, гуравт, тэднийг цаг алдалгүй эмчлэх зэрэг ажлыг зохион байгуулна. Хорих ял эдлэгсдийн дунд түгээмэл байдаг сүрьеэ өвчнийг оношлох, эмчлэх явдал хорих ангийн онцлог чиг үүрэг байдаг. Гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулах Шүүхийн шийтгэх тогтоолд тухайн ялтны иргэн, байгууллагад учруулсан хохирлын талаар дурдсан тохиолдолд тэдний хөдөлмөрийн хөлснөөс суутган тооцох үндэслэл болдог байна. Гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилллаганы явцад болон хорих ял эдлүүлэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хэрэгжиж байдаг. Ялтан иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлоо хэрхэн төлж барагдуулсныг тэдний хүмүүжлийн түвшинг үнэлэх нэг гол үзүүлэлт хэмээн хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих асуудлыг шийдвэрлэдэг байна. Хуульд заасан бусад үүрэг Хорих ангийн энэ үүргийг тоймлон авч үзвэл: Хорих ангийн удирдлага, албан хаагчдад Төрийн албаны тухай Монгол улсын хуулийн нийтлэг үүрэг болон мөн хуулийн төрийн тусгай албаны хэсэгт хамаарагдах үүрэг хамаарагдана. Хорих анги нь Монгол улсын Засгийн газар, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагын гаргасан эрх зүйн баримт бичиг, албан даалгавраар өгөгдсөн үүргийг биелүүлэх, эргэж мэдээллэх үүрэг хүлээдэг. Хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд Улсын ерөнхий прокурор, түүний харьяа прокурорууд хяналт тавьдаг. Энэ ажлын явцад илэрсэн дутагдлыг арилгах талаар прокурорын шаардлага, мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах, хариу мэдэгдэх үүргийг хорих ангийн удирдлага хүлээдэг. Дээрх чиг үүрийг хэрэгжүүлэхдээ хорих ангийн удирдлага, албан хаагчид хууль тогтоомжоор баталгаажсан тодорхой эрхүүдийг эдэлдэг байна. Орчин үед нийгэм эдийн засаг, техник технологийн харилцаа гүнзгий өөрчлөгдөн, шинэ шинэ төрлийн гэмт хэрэг гарах болж, гэмт хэргийн чиг хандлага улам бүр мэргэжлийн, зохион байгуулалттай шинжтэй болон гэмт бүлэг, этгээдээс хэрэглэж буй арга техник нарийн боловсронгуй болж байгаа нь хорих байгууллагын харуул хамгаалалтад шууд нөлөө үзүүлж байна. СЭДЭВ.3.7. СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ТУХАЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА (Лекц 2 цаг) Сэдвийн зорилго: Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа сэжигтэн, яллагдагчийн тухай ойлголт болон тэдгээрийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорих ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар онолын цогц мэдлэгтэй болж, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх буюу цагдан хорих ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэж, хэрэгжүүлэх чадвартай болно. Сэдвийн агуулга: - Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт - Цагдан хорих байрны хяналт, харуул хамгаалалт - Сэжигтэн, яллагдагчийг хорих нөхцөл, журам - Насанд хүрээгүй этгээдэд оногдуулсан хорих ял эдлүүлэхийг хойшлуулсан ял эдлүүлэхийг хойшлуулсан болон суллагдсан этгээдэд хяналт тавих журам. Нэр томьёоны тайлбар: Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх зарчим. Цагдан хорих шийдвэрийг биелүүлэхэд баримталвал зохих үзэл баримтлал ба хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтална. Цагдан хоригдсон этгээдийн эрх зүйн байдал. Цагдан хорих үйл ажиллагаатай холбоотой хуулиар хязгаарласнаас бусад иргэний эрхийг хязгаарлахыг хориглох тухай цогц ойлголт юм. Цагдан хорих байрны тогтолцоо. Нийслэлд цагдан хорих төв, баривчлах байр, аймгуудад цагдан хорих, баривчлах байр бүхий ШШГЕГ-ын харьяа бүтцийн нэгжийг ойлгоно. Цагдан хоригдсон этгээдэд тавих прокурорын хяналт. Хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл, журам цагдан хорих үйл ажиллагаа холбогдох хуулийн хүрээнд нийцэж байгаа эсэх талаар Улсын ерөнхий прокурор болон түүний харьяа прокуроруудаас явуулж байгаа хяналтын үйл ажиллагаа. Насанд хүрээгүй этгээдийг хянан харгалзах. Шүүх насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол тогтоолын хувийг ялтны оршин суугаа газрын цагдаагийн байгууллагад нэн даруй хүргүүлж, сум, дүүргийн Засаг дарга, ялтныг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэн, хяналт тавих үйл ажиллагаа. Ял хойшлуулсан хугацаанд хяналт тавих. Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтанд цагдаагийн байгууллаас тавих хяналтыг ойлгоно. Хорих ял тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих. Хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болон Эрүүгийн хуульд зааснаар тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллагаас тавих хяналт юм. Сэдвийн тойм: Манай улсад 1999 оны 7 дугаар сард сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих талаар бие даасан “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” Монгол Улсын хууль батлагдан гарсан билээ. Харин өнөөдрийн байдлаар 2002 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг удирдлага болгон сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн гэдэг нь уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч буюу харсан хүн шууд заасан, уг этгээдийн бие, хувцас, эд зүйл, орон байранд гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон, уг этгээд хэргээ илчлэн ирсэн, гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий баримт байгаа бол уг этгээдийг хэлэх, харин яллагдагч гэдэгт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж, ял сонсгосон этгээдийг ойлгох талаар тус тус заажээ. Энэ сэдвийн хүрээнд дээр нэрлэн дурьдсан сэжигтэн, ялтныг цагдан хорих ажиллагааны талаар авч үзэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Тогтоол гүйцтгэх газрын чиг үүрэгт хамаарна. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих ажиллагаа нь хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх гэсэн зарчимд тулгуурлах бөгөөд цагдан хоригдсон этгээдэд эрүү шүүлт тулгах, эсхүл бусад арга хэрэглэн түүний бие махбодийг тарчлаан зовоох, сэтгэл санааны дарамт учруулахыг хатуу хориглоно. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай ойлголт, журам: Сэжигтэн, яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа Сэжигтэн: Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног байна Яллагдагч: Яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 2 сар хүртэл байна Сэжигтэн, яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг зайлшгүй шалтгааны улмаас сунгахаар бол сунгах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг дахин сунгах Тохиолдол 1. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах Тохиолдол 2. Хорлон сүйтгэх Тохиолдол 3. Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах Тохиолдол 4. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах Тохиолдол 5. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зандалчлах Тохиолдол 6. Төрлөөр устгах Эдгээр 6-н гэмт хэргийн яллагдачийг дээр дурдсан хорьж мөрдөх хугацааг сунгаснаас илүү хугацаагаар хорьж мөрдөх шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгана Цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг сунгана онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтрэхгүй втэр гэмт Цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа: Цагдан хорих байрны тогтолцоо Бүтэц: Нийслэлд - Цагдан хорих төв Аймагт - Цагдан хорих, баривчлах байр Харьяалал: Цагдан хорих төв - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих, баривчлах байр - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Нийслэл дэх цагдан хорих төв нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу Эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захирамж Цагдан Бичгийн цаас, дугтуй, үзэг Зайгаар ажилладаг зурагт, радио хүлээн авагч Шашны ном Хоригдох этгээдийг хүлээн авах ажиллагаа Хүлээн авах үүрэг бүхий этгээд: - Ерөнхий жижүүр, Жижүүрийн туслах, Эмч - Шалган нэвтрүүлэх байрны харуул Хүлээн авах цаг: 08.00 – 22.00 цагийн хооронд Хүлээн авсан тухай тэмдэглэл: Ерөнхий жижүүрийн туслах хоригдох этгээдийн талаарх мэдээлэл бүхий лавлагааг хөтөлж, ерөнхий жижүүр хүлээн авсан баримт бичгийг тоо бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгнө Баримт бичгийг шалгах: Хоригдох этгээдийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан цагдан хорих шийдвэрт заагдсан этгээд мөн эсэх, тогтоолын бүрдлийг ерөнхий жижүүр шалгана Хоригдох этгээдийн биед үзлэг хийх: Шалган нэвтрүүлэх байрны харуул, ээлжийн дарга нар цагдан хорьж буй албан тушаалтныг байлцуулан үзлэг хийж, хориотой эд зүйлсийг хураан авч, тэмдэглэл хөтлөн холбогдох этгээдээр гарын үсэг зуруулна Хоригдож буй этгээдэд тайлбар хийх: Хорих байрны дотоод журам, цагийн хуваарь, сахилгын шийтгэл ногдуулах журам, эрх, үүргийг нь танилцуулж, тэмдэглэл үйлдэн гарын үсгийг нь зуруулна. Дээрх мэдээллийг бичгээр гаргаж өгнө. Эмчийн үзлэг хийх: Хоригдох этгээдийн биеийн ерөнхий байдал, ил шарх, өвчин зовиур байгаа эсэхийг үзэж өвчтөний карт нээж, шаардлагатай тохиолдолд хорих байрны эмнэлэгт хэвтүүлж болно Эмчийн үүрэг: Аймаг, орон нутагт хоригдсон этгээдийг эмнэлэгт хэвтүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмнэлэгийн тусламж үзүүлэх журмыг баримтална Хоригдож буй этгээд нь гадаад улсын харъяат буюу харъяалалгүй бол харъяалах улсын хэл дээр эсхүл англи хэл дээр орчуулан танилцуулна. Хоригдсон этгээдэд үзүүлэх эмнэлэгийн үйлчилгээ Анхны үзлэг: - Эрүүл мэндийн карт нээж, рентгэн зураг авна - Биеийн ерөнхий байдлын талаар нарийн үзлэг хийнэ Хоригдож буй үеийн үзлэг: - 14 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна - Картанд тэмдэглэл хийнэ Өлсгөлөн зарласан үеийн үзлэг: - Биеийн байдал, жинг үзэж, өгсөн хоол, цай идэж, уухыг татгалзсан тухай тэмдэглэл үйлдэнэ Хоригдож буй этгээдэд эмнэлэгийн аливаа тусламжийг үзүүлэхдээ “Цагдан хоригдогчдод эмнэлэгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлэгийн ажилтан орж үйлчлэх журам”-ыг дагаж мөрдөнө. Хорих байрнаас суллагдсан этгээдийн лавлагаанд дараах зүйлийг тусгана Тусгах зүйл.1 – 5 - Анх цагдан хоригдсон үед аль өрөөнд, цагдан хоригдох үед аль өрөөнд хоригдож байсан - Цагдан хоригдох, суллагдах үеийн биеийн байдал - Хорих өрөө сольж байсан эсэх - Өмссөн хувцас, үнэт эдлэл хүлээлгэн өгсөн байдал Тусгай зүйл. 6 – 10 - Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан талаарх тэмдэглэл, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх - Эмнэлгийн туслалцаа, эргэлт, уулзалт авсан, өмгөөлөгчөөр хангагдсан эсэх - Хорих байрны талаарх гомдол, санал байгаа эсэх Дээр дурдсан зүйл бүрийн заавал тусгаж тэмдэглэл хөтлөн суллагдсан этгээд болон өмгөөлөгчөөр гарын үсэг зуруулна. Хоригдсон этгээдийг суллах үндэслэл Хуульд заасан журмын дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж Прокурорын болон прокуророор батлуулсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоол Хорих хугацаа нь дууссан хоригдогчийг суллах тухай хорих байрны даргын, эсхүл прокурорын тогтоол